Olivier Laban-Mattei – Фото сэтгүүлч

Франц хэлнээс Монгол хэлрүү орчуулсан М.Бүжигмаа


Монголчууд бидний амьдрал ахуйг өөрийн фото зургийн хальснаа олон жил буулгаж буй, манай улсын төлөө ихэд санаа зовнидог, Монголын найз, фото сэтгүүлч О. Лабан-Маттейн сурвалжлагыг бид та бүхэнд орчуулан хүргэж байна. Уурхай, аймаг сумд, эмнэлэг цэцэрлэг, соёл урлагийн газар, хогийн цэгүүд гээд түүнд сурвалжлаагүй газар, ярилцаагүй хүнгүй юм. Тэрбээр дэлхийн алдарт World Press Photo Awards-ын 2010 оны шагналын эзэн болж байжээ.

МОНГОЛД ЭЛДОРАДО БАЙХГҮЙ


Үгүй ээ, Монгол улс бол дэлхийн хэвлэл мэдээллээр бичигддэг шигээ бурхадын адислагдсан газар, хүн бүрт аз жаргалыг амласан орон биш. Харин ч эсрэгээрээ шүү.

Хэдийгээр газрын баялагийн эрчимт олдборлолт нь улдсаа тодорхой хэмжээний орлогыг оруулдаг ч, тэр нь тэгш бус байдлыг улам хурцатгаж, байгаль орчны болон эрүүл мэндийн ноцтой асуудлыг үүсгэж байна. Энэ асуудлын хамгийн эхний хохирогчид нь монголчууд өөрсдөө юм.

Агаарын бохирдол, ус ба хөрсний бохирдол, ариун цэврийн шаардлага хангаагүй зэргүүд нь түгшүүртэйгээр хурдацтай өргөн тархаж байгаа ч эрх баригчид нь улс орныхоо нэр төрийг хадгалахын төлөө зүтгэж, улам л их хөрөнгө оруулагчид, жуулчдыг татахыг зорьж байна.

Коммунизм нуран унаж, Монгол улсад ардчилал ялж, зах зээлийн эдийн засагт шилжсэнээсээ хойш санхүүжилт дутсны улмаас төрийн олон байгуулгууд үүд хаалгаа хаажээ. Боловсролын хийгээд эрүүл мэндийн систем нь тарчилж байгаа байдлаас харахад төр нь ард түмнийхээ сайн сайхны төлөө тууштай, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх ямар ч сонирхолгүй байгаа нь харагддаг.

Авлига нь нийгмийн давхарга бүрт нэвт тархжээ. Авилга нь заримдаа маш зохион байгуулалтай явагддаг, тухайлбал баячуудын хөрөнгийн эх үүсвэр болсон уул уурхайн салбарт. Заримдаа дундаж давхрагат ч бас явагддаг, жишээлбэл өдөр өдрөө аргацаах юм уу, бага цалиндаа нэмэр болох гэж. Инфляци болон амьжиргааны өртөг сүүлийн жилүүдэд нэмэгдснээр авилгалыг улам лавшруулахад дэм болж байгаа.

Улс орон нь уул уурхайн компаниудын хөрөнгөөр баяжих хэрээр хот хөдөөгүй ядуурал улам ихэсч байна. Ашгийн хуваарилалт нь биелэгдээгүй амлалт хэвээрээ үлдэж, сэтгэл дундуур хүн ард нь уцаарлаж эхэлжээ.

2000 оноос эхэлсэн хөдөө орон нутгаас хот руу нүүх хөдөлгөөн нь улсынхаа эдийн засаг, улс төрийн ганц төв болсон Улаанбаатар хотыг улам дүүргэжээ. Жил болгон 60,000 хүн хотын захаар нэмэгдэн өргөсч, машин замын байнгын түгжрээ, өвлийн улирал дахь нүүрс шатаах явдал нь энэхүү нийслэлийг дэлхийн хамгийн өндөр агаарын бохирдолтой хот болгожээ.

Гэвч хөдөө ч ялгаагүй, байдал төдийлөн урамтай биш байна. Зарим аймагт уламжлалт мал аж ахуй нь эрчимжсэн мал аж ахуй болон хувирч, үр дагавар нь бүхэл бүтэн хөндий газрыг цөлжилт иджээ. Үүний хажуугаар уурхайн олборлолт экосистемд заналхийлж, Говийн усны давхарга нь хатан ширгэх аюул тулгараад байна.

Ийм учраас Монгол улс нь урт хугацааны хөгжлийн цогц бодлогоо боловсруулах нь нэн яаралтай болоод байна. “Бүх салбар зөвхөн уул уурхай руу" гэснийг болих хэрэгтэй. Бусад салбаруудыг хөгжүүлж, ажлын байр бий болгох хэрэгтэй байна.

Гурван саяаас багагүй хүн амтай хэрнээ идэвхтэй хүн ам нь зөвхөн гуравны нэг хувийг эзэлдэг. Маш олон иргэд нь ноцтой, хүнд өвчтэй. Улсаа амар тайван хөгжүүлэхэд хүн ам нь дутмаг байтал, төр нь ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө огт хичээн зүтгэхгүй байгааг харах тун хэцүү.

Монгол улс нь өнөөдөр газар хөдлөлтийн хагарал дээр сууж, устах аюул тулгарсан, эмзэг орон болжээ.


Орчуулгын эх сурвалж: http://www.grands-reporters.com/article.php3…