Б.Сувд-Эрдэнэ уртын харайлтын төрөлд 11 дүгээр байрт шалгарлаа
2 цагийн өмнө

Арван жилийн дараа БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдаж буй Азийн элсний VI наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Элсний VI наадмын уртын харайлтын төрөлд хүч сорьсон МУБИС-ийн оюутан Б.Сувд-Эрдэнэ 45 орны 23 тамирнаас 11 дүгээр байрт шалгарлаа.
Б.Сувд-Эрдэнэ нь 2022 оны Бүх ард түмний наадмын мөнгө, 2025 оны бүх ард түмний спортын их наадмын урт өндөр, буухиа гүйлтийн төрөлд 2 мөнгө, 1 хүрэл медаль, 2024 оны Зүүн Азийн лигийн WSE уртын харайлтын мөнгөн медаль, 2024 оны УАШТ-ий алт, мөнгөн медаль тус тус хүртжээ.
Эх сурвалж: Монгол Үндэсний Олимпын Хороо






