Манай улсад аялахаар ирсэн гэх 57 настай иргэний цогцос Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрээс буюу Хүй долоо худгийн орчмоос олдсон гэх мэдээлэл гарсан.

Энэ талаар ЦЕГ-ийн хэвлэл мэдээлэлийн төвийн мэргэжилтнээс тодруулахад “Манай улсад нэгдүгээр сарын 12-нд ирсэн солонгос иргэний цогцос Хүй долоо худгийн орчмоос олдсон нь үнэн. Аргалант сумын малчид солонгос иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 27-нд мэдэгдсэн байдаг. Талийгаач дугуйтай явж байсан гэх мэдээлэл ирээгүй. Одоогоор шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа” гэв. Амиа алдсан иргэний мэдээллийг БНСУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ныханд мэдэгдсэн байна.