Сэрэмжлүүлэг: Насанд хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
2 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь мустанг маркийн мотоциклыг мөргөж, ослын улмаас улсын дугааргүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй, мотоцикл унаж явсан насанд хүрээгүй хүүхэд гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэрэгт Архангай аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
- Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байх;
- Мотоциклыг зөвхөн 18 насанд хүрсэн "А" ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй этгээд жолоодох;
- Замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна






