ТОЙМ: Улстөрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /4/
2 цагийн өмнө

СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.
Монголын төрд гарсан хүмүүс авлигын хэрэгт нэлээдгүй нэр холбогддог. Тэгвэл сүүлийн өдрүүдэд шүүхээр шийдэгдэхгүй явсан хэргүүдийн эзэд ял сонсов.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л.Бямбасүрэн нарын хүмүүсийг бусдыг хясан боогдуулах замаар авлига авч, мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, 2-13 жил хорих ял оноов. Тухайлбал, Л.Бямбасүрэн нь авлигын тодорхой хэсгийг ажилтныхаа дансаар авсан байна. Энэ нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүхээс дүгнэж, 13 жилийн хорих ял оноожээ. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасч, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.
Эл хэргийг Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт /2026.04.14/ хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Эргэн сануулахад, шүүхээс Л.Бямбасүрэн, С.Ундрам, Б.Номинсувд нарыг 2024 оны есдүгээр сарын 19-нд анх авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан цагдан хорих арга хэмжээ авч байсан юм. Шүүгдэгч Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарын 11 хүнийг Эрүүгийн хэргийн 18.6-2.1, 18.6-2.3, 22.4-1, 22.4-2, 22.4-3, 22.5-1 зүйлээр шүүсэн байна. Улмаар тэдэнд торгох ялаас эхлүүлэн 2-13 жилийн хорих ял өгөв.
УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, /2026.04.17/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байранд таван өдөр үргэлжилж, шийдвэрээ гаргав. Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, хоёр жилийн хорих ялыг тус тус оноосон юм.
Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх бөгөөд Б.Энх-Амгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараанаас эхлэн тооцох гэнэ. Мөн шүүгдэгчдийн Монгол Улсын хилээр гарах хязгаарлалтын арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих ялыг нь тухайн өдрөөс нь тооцож эхлэхээр шийдвэрлэсэн байна.
Эргэн сануулахад, З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байв. Гэвч давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, харин Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон байдаг. Шүүх хэргийг 2024 онд хүлээн авч, анхан болон давж заалдах шатны журмаар урьд хэд хэдэн удаа хэлэлцсэн бөгөөд тус шүүх 2026 оны дөрөвдүгээр сарын 13-наас 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хооронд таван өдрийн хугацаанд 8536 хуудас, 36 хавтаст хэргийг шинжлэн судалсны эцэст шүүгдэгч Б.Энх-Амгалан, шүүгдэгч З.Энхболд нарыг авлига, албан тушаалын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Холбоотой мэдээлэл:
ТОЙМ: Улстөрчдийн дуулиан тасрахгүй нь ээ-2







Зочин · 2 цагийн өмнө
SADARTLA DYRTAI SEXSEER TOGLI80955877
Зочин · 2 цагийн өмнө
SADAR XALYYTSTAL SHAALTSMAAR ANUSDN XUSSENBAIRLALAAR
Зочин · 2 цагийн өмнө
TOMSGN XELEERE XANTAL DOLOOGOOD URN SHINEGENE AMSI VANXANDAAD
Зочин · 2 цагийн өмнө
2ZALYYD SEXSEER XUSNEER XUCHINDUULEED BOOB XXN BOOW DOLOOJ AL SEXSDEED80955877