Төрийн бус байгууллагуудын төлөөлөл Б.Бат-Эрдэнийг дэмжихээ илэрхийлэв
2013/05/30
Монголын ард түмний эрх ашгийг дээдлэн, Монгол Улсад шударга ёсыг тогтоох, хуулийг чанд мөрдлөг болгохын төлөө 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нэр дэвшээд байгаа билээ. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжин ажиллахаар оюутан залуус, эмэгтэйчүүд, жирийн ажилчдын төлөөлөл болсон холбоод, төрийн бус байгууллгууд өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. МАН “Эв санааны тунхаг бичиг” гарган тусгаар тогтнол, түүхэн уламжлал, үнэт зүйлсдээ үнэнч байж, эв нэгдлээ эрхэмлэн, үндэсний аюулгүй байдал, эрх чөлөөг баталгаажуулах, эх орныхоо хөгжил, хүн ардынхаа сайн сайханы төлөө нэгэн хүчээр тууштай ажиллахаа илэрхийлсэн. Мөн Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийг бүхнээс дээдэлж, ард түмнийхээ эрх ашгийг баталгаажуулж, Монгол хүний сайн сайхан амьдрах бүхий л боломжийг хангахын төлөө тууштай тэмцэнэ.
Энэ үзэл санаанд нэгдэх бүхэнтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байсан билээ. Тэгвэл энэхүү амлалт зорилт өнөөдөр биелэлээ оллоо. Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын холбоо, Эрдэм судлалын төв Ю.Цэдэнбалын академи, Монголын ахмад багш нарын холбоо, Хил хамгаалах байгууллгын ахмадын холбоо, Эмэгтэйчүүдийн “Амин хүч” төв, Залуу эмэгтэйчүүд монголын ирээдүй ТББ, Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбоо, Гайхамшигт энэрэл сан, Хүнс, барааны худалдаа эрхэлэгчид, түрээслэгчдийн холбоо, Хүнс үйлдвэрлэгчид, мэргэжилийн тогоочдын холбоо, Автобус таксины жолоочдын холбоо, Монголын мэтгэлцээний нэгдсэн ассоциаци, Монголын “Харли” сонирхогчдын холбоо, Хүүхэд залуучуудын оролцоог дэмжих хөгжлийн түүчээ сан, Баян-Өлгий аймгийн оюутан залуучуудын “Эв нэгдэл, ирээдүй” холбоо, Орхон аймгийн оюутан залуучуудын холбоо, Налайх дүүргийн өсвөр үе, хүүхэд залуучуудыг хөгжүүлэх төв зэрэг 17 төрийн бус байгууллага ийнхүү Б.Бат-Эрдэнийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд төрийн бус байгууллгуудын төлөөлөл болон МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Бямбацогт, НАМОХ-ны тэргүүн Б.Амарсанаа нарын албаны хүмүүс оролцсон юм.
Б.Бат-Эрдэнэ аварга өөрөө хөдөлмөрийн баатар хүн болохоор Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат нисгэгч Батнасан, МУ-ын хөдөлмөрийн баатаруудын холбооны тэргүүлэгч хөдөлмөрийн баатар, гавъяат тээвэрчин Р.Раш, хөдөлмөрийн баатар Норовсүрэн, Хэрлэн нар дэижихээ илэрхийлсэн. Мөн Эрдэм судлалын төв Ю.Цэдэнбалын академийн дэд ерөнхийлөгч, ардын багш, доктор, пропфессор С.Галсан МАН-ыг дэмждэг, Ю.Цэдэнбалын гавъяаг үнэлдэг хэн бүхэн Б.Бат-Эрдэнийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. Баян-Өлгий аймгийн оюутан, залуучуудын “Эв нэгдэл, ирээдүй” холбооны тэргүүн Б.Амандых оюутанууд аваргыгаа дэмжиж байгаа, эв нэгдэлийн элчээрээ бид аваргыгаа дэмжинэ хэмээн өгүүлсэн. Ийнхүү төрийн бус байгууллгууд Б.Бат-Эрдэнийг дэмжихээ илэрхийллээ.
Зочин · 2013/06/01
Хазайсан хаант төрийг хатан ухаанаар удирдах цаг нь ирсэн.
Зочин · 2013/05/31
Demjie