Сугарч үлддэг Д.Сугарын хэрэг яагаад нам жим болов?
2015/03/03
Цэцийн гишүүний бүрэн эрхийн нуувчинд бүгсэн Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугартай холбогдсон авлига албан тушаалын хэргүүд шил шилээ даран хөвөрсөөр байдаг. Гэвч тэрбээр хэргээс сугарч үлддэгээрээ “алдартай”.
Д.Сугар ийм, тийм хэрэгт холбогдлоо л гэж сонсогдох ч түүнийг баривчилж, саатуулсан тухай сонсогдох нь ховор.
Тэгвэл Д.Сугарыг одоо л төрхөмд нь оруулах шинжтэй. Учир нь Эрүүгийн цагдаагийн газрынхан Д.Сугартай холбоотой бүх хэргүүдийг сэргээн шалгахаар болсоноо олон нийтэд өнгөрсөн удаад дуусан билээ.
Тухайлбал, өнгөрсөн жилийн хавар “Эрдэнэс Тавантолгой” компанийг алдагдалтай ажиллахад нөлөөлсөн хэмээн үзэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Энэбиш, Д.Сугар нарыг холбогдуулан шалгасан. Гэвч төд удахгүй түүнд холбогдуулсан хэргийг түдгэлзүүлсэн. Энэ бас л түүний Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэсэн хамгаалалттай холбоотойг тухайн үед хууль хяналтынхан ч хэлж байсан юм.
2. Ингээд удаач үгүй МИАТ-ын экс дарга нарыг шалгах үеэр Д.Сугарыг холбоотой хэмээн үзэж шалгасан. Учир нь тэрбээр Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа МИАТ-ын гэх хэрэгт холбогдсон Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарыг хууль бусаар томилсон байдаг. Улмаар Дайны эрсдэлийн даатгалын гэрээ нэрээр МИАТ-ийг сонгон үйлчлүүлж буй иргэдийн халааснаас таван ам.доллар авч байсан нь ил болсон юм. “МИАТ” компанийн удирдлагуудыг шүүх хурлын үеэр түүний Хонконгийн “НSBS” банкнаас О.Тамир гэгч нь хувийн данс руу 199.941, 116.956 ам.доллар дээрх мөнгөнөөс шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон гэдэг. Гэвч тэрбээр дахиад л хэргээс мултарч үлдсэн.
3. Тэгвэл эдгээрээс ч өмнө 2008 онд “Аэрогеодези” төрийн өмчит компанийг, ИНЕГ-ын харьяанд байсан Буянт-Ухаа дахь хуучин нисэх буудлын барилгыг өөрийн найз Ч.Хоролсүрэнгийн компанид хувьчилсан баримт хууль хяналтынхны гарт бий.
4. Улмаар Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 2009 онд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан их хэмжээний ам.долларыг “Жаст” группийн захирал Ш.Батхүү зээлсэн тухай мэдээлэл дэгдэж эхэлсэн. Энэ хэргийн гол тоглогч нь Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар болох нь олон баримтуудаас харагдаж байна. Гэхдээ л Д.Сугар уснаас хуурай гарах гэж хэрэндээ хичээсэн. Ингэсний үр дүнд “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн түүнийг улаан цээжээрээ хамгаалсан мэдэгдлүүд гаргасан. Өөрөөр хэлбэл “Стандарт” банкнаас “Жаст” группийн захирал Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан 109 сая ам долларыг 2009 онд зээлэхдээ Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарын гарын үсгийг огт ашиглаагүй. Би хуурамчаар үйлдсэн гэж мэлзэж эхэлсэн явдал юм.
Тэгвэл ямар ч хэргээс сугарч үлддэг Д.Сугар энэ удаад хэрхэх бол?. АТГ болон бусад мөрдөх албаныхан түүний үйлдсэн энэ мэт хэргүүдийг нэгтэж байгаад шалгахаар болсон нь юуг дуулгах бол?. Юутай ч “Сугарч чаддаг” гэх Д.Сугарын хэргүүдийг сэргээн шалгаж байгаа нь иргэдийн анхаарлын төвд байсаар байна.
Энэ асуудал сая гэнэт сөхөгдсөн асуудал биш. Аль олон жилийн өмнөөс л МАН-ын засаг төр барьж байхад Д.Сугартай холбоотой асуудлууд хууль хяналтынхны анхаарлыг татаж байсан. Гэтэл Д.Сугарыг МАН дандаа шалгаж болдоггүй албан тушаалд томилдог. Д.Сугарыг МАН одоо ч өмөөрсөөр байх уу?
Цэц гэж · 2015/03/07
Үндсэн хуулийн цэц гэдэг бол гэмт хэрэгтнийг хаацайлдаг, бүгүүлдэг газар байна. Ялангуяа Амарсанаа гэж тэр дарга бол албан ту******лыг олз олох арга гэж үздэг хүн. Тэр л Сугарыг Цэцдээ хаацайлаад байгаа юм
Энэ Сугар · 2015/03/04
Баабарын найз энэ Сугар гэгч этгээд үнэхээр ****** ******хайн үүр. Идэж уусан нь тоймгүй. Монголд хууль, төр, шүүх байхгүй нь энэ хүний хэргээс харагддаг.
Зочин · 2015/03/04
АН, МАН ын томчуул бүгд холбоотой. МАН ын томчуулын хөрөнгө хувьчилж авсан бүх нууцыг сугар мэднэ. Иймд түүнийг МАНынхан хамга********аас арга байхгүй. Түүнийг АН ынхан ч хамга******** байх. Хүний гэмт үйлдлийг мэддэг хүнийг нөгөөх нь хамга********аас өөр аргагүй дээ