Санал тоолох машин дээр шатар тоглож болох уу
2013/06/02
Ардчиллын зүрх нь ард түмний хүсэл болох саналаа өгч сонголтоо хийхэд оршдог. Сонгууль бол Demokratie-ийн үндэс эх үүсвэр, Ардчилал гэдэг байшингийн суурь юм.
Сонгуулиар Түүхийн урсгалыг өөрчилж болно, засаж болно, мөхөөж болно. Ард олон саналаа өгснөөр хүслээ биелүүлэх мөрөөдлөө, тайван сайхан амьдралын төлөө зорилгоо, итгэлээ …сонгосон хүндээ гарт нь бариулж, өөрсдийнх нь өмнөөс шийдвэр гаргах эрхийг түүнд олгодог. Өөрийн саналаа өгч байна гэдэг нь өөрийн хувь заяа, ирээдүйгээ өгч байна гэсэн үг юм.
Тэгвэл тэр чухал шийдвэрээ өгсөн санал нь зөвөөр тоологдохгүй байвал яах вэ? Сонгууль будлиантсан эсвэл алдаа гарснаар буруу хүмүүс сонгуульд ялвал яах вэ? Санал зөв тоологдсон гэдгийг яаж мэдэх вэ? Хууралт болж өнгөрснийг хүн ойлгосны дараа өөрчилж болохгүй, засах боломжгүй байвал яах вэ? Эсвэл тэр буруу үйлдлийг огт мэдэхгүй өнгөрвөл Бидэнд юу үлдэх болж байна…Ардчилал?!
2012 оны УИХ-ын сонгуульд Монгол Улсад анх удаа сонгуулийн цахим хэлбэр буюу машины тусламжтай явуулахаар хуульчилсан. Одоо Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин хэрэглэх гэж байна. Энэ аргыг сонгуулыг хурдан түргэн, хүндрэл багатай хялбар явуулахын тулд гэх олон сая хүн амтай улсуудад: АНУ 315 сая, Бразил 195 сая, Мексик 115 сая, оршин суугч ихтэй зарим Европын улсууд хэрэглэсэн туршлага бий. Хуучин аргаар сонгуулын лацтай хайрцгийг онгойлгон гартаа барин тоолон, маргаан гарвал саналын хайрцгийг дахин шалган нягтлан тоолж дүн гаргаж болдог байв.
Машин ашиглаж явуулахад энэ боломжгүй болно гэдгийг бид бүгд өнгөрсөн 2012 оны УИХ сонгуулийн дараа харсан. Кноп даран саналаа өгсөн цагаас хойш орой нийт санал хурааж авсан электрон мэдээллээс дүнг автал бүх зүйл нэг төрлийн Хар хайрцаганд (Black box) ороод таг болно, хянах ямар ч боломжгүй. Санал өгсөн хүн яг санал минь бүртэгдсэн болов уу гэдэгт хүртэл эргэлзээтэй үлддэг. Тэгэхлээр энэ ардчилсан сонгууль бол шударга тунгалаг ил тод байдаг гэдэгтэй нийцэж байна уу?
Бүх юм Нью-Йоркийн шинийг бүтээгч Jacob H. Myers-аас эхэлсэн юм. 19-р зууны сүүлээр “Сонгуулыг луйвраас хамгаалж саналаа өгөхийг энгийн, хурдан, нууц боллоо” гэж шинийг бүтээгч тэр үед шагшран магтаж байв. Түүний анх 1892 онд Нью-Йорк мужийн Lockportin сонгуульд хэрэглэсэн, хүний өндрийн дайны механик болхи машин өнөөдрийн компьютерийн сонгуулийн эхлэл байв. Эхэлсэн цагаасаа л байнгын шүүмжлэл, алдаа, буруу дүн, тайлбарлаж боломгүй тохиолдол, шуугиан хэл ам дагуулж иржээ.
Цөөхөн хэдийг нь энд дурдъя:
• Ардчилсан намын төлөөлөгч Al Gore 2000 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ж.Бушийн эсрэг их асуудалтайгаар ялагдсан юм. Жишээ нь Volusia County Florida-д нэг сонгуулийн машин Al Gore-ийн төлөө өгсөн саналыг буцааж тоолсон байдаг. Тэр машин хасах ! 16 022 санал гэж гаргасан. Яагаад сонгогчийн саналыг хамгаалж тэмдэглэх ёстой машин хасах дүн гаргав? Түүнийг комиссоос шалгасан боловч хадгалагч карт алга болсноор яг тогтоож чадаагүй. Гэхдээ санаатайгаар өөрчилсөн гэдэг нь шалгалтынханд ойлгомжтой байлаа. Хэн ерөнхийлөгч болох вэ гэсэн хувь заяаны асуудлыг шийдсэн Florida мужид үнэхээр Ж.Буш ялсан уу гэдэг том асуулт болон үлдсэн.(1)
• Ирландад 2004 онд засгийн газар нь Голландаас худалдаж авсан сонгуулын 7000 Nedap машинаа сонгуульд хэрэглэхгүй гэж мэдэгдсэн. Учир нь сонгуулын компьютерийн программыг арга заль хэрэглэсэн программ хангамжаар солиход ердөө хоёрхон минут зарцуулагдана гэсэн Дублины их сургуулийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрчээ.(2)
• Германд 2005 оны Бундестагийн сонгуулыг машинаар өгсөн 2 сая гаруй сонгогчид сонгуулын компьютерт алдаа гарснаас болж дахин сонгууль хуучин үзэг цаас барьдаг аргаараа өгөх хэрэгтэй болов.(3)
• 2006 оны АНУ-ын Конгрессын сонгуулиар олон тооны электрон сонгуулын машинуудад доголдол гаргасан. Ганцхан Ohio мужид л гэхэд 250 удаагийн ноцтой алдаа мэдэгдсэн байна. Virginia мужид бүүр FBI (холбооны мөрдөх товчоо) мөрдөх хэрэгтэй болсон.(4)
• 2006 онд Германы ССС (Chaos Computer Club-нийт 3000 гаруй гишүүнтэй, АНУ-ын Nasa, T-Com, Nedap, GSM-д нэвтэрч байсан хакер групп), Nedap сонгуулийн машины үйлдвэрлэгчдийн мэдэгдэл болох: "Хакерууд манай машиныг яаж ч чадахгүй, зөвхөн найдвартай сонгууль явуулахад зориулсан хамгаалалт маш өндөртэй техник…" гэснийг няцаалт болгож Голландын хакер клубтэй хамтарч телевизийн шууд нэвтрүүлгээр Nedap машин дээр 5 хан минутын дотор өөрчлөлт хийж дээр нь шатар тоглож үзүүлсэн. (5)
• 2006 оны 10 сард мөн ССС-гийн залуус хэдхэн минутын дотор сонгуулын машины санал тоологчийг янзалж, эхний тест саналуудыг зөв тоолуулж шалгалтад тэнцсэний дараагаар тоолуур тодорхой нэг намын саналын тоог нэмж тоолж эхэлдэг болтол нь өөрчилж болох аймшигтай төлөвлөгөөг хэрэгжүүлж болохыг батлан үзүүлэв. (6)
• 2006 оны 11 сард Италийн засгийн газрын тэргүүн Romano Prodi 4 сард болсон сонгууль машин ашигласнаас шударга биш болсон гэсэн шүүмжлэлийн улмаас бүх сонгуулын машины төслүүдийг зогсоов.(7)
• 2008 оны 8 сард агуу Premier Election Solution (хуучин Diebold) сонгуулын машин үйлдвэрлэгч фирмийг Ohio муж шүүхэд өгсөнөөр, сонгуулын машины программ дахь алдаа нь илэрч тэр нь нийт 10 жилийн хугацаанд саналыг буруу тоолоход хүргэсэн гэдэг нь баримтаар батлагдаж фирм нь хүлээн зөвшөөрсөн.(8)
• Шотланд 2008 онд Монголд хэрэглэх машинтай ижил төстэй машинаар буюу сонгуулын хуудсыг сканерддаг техникээр сонгууль явуулсны дараа худлаа тоололт болсон нь батлагдсан. Гэхдээ сүүлийн мөчид орон нутгийн парламентийн дүнг буруу гарахаас аварч чадсан. Цахим сонгууль ингэж итгэл найдварыг нь ингэж өндөр хэмжээнд алдсаны үр дүнд, Шотландын засгийн газар дараагийн сонгуулыг цаас харандаагаар авхаар тогтож хуульчлав. (9)
• Германд 2009 оны 3 сарын 3 нд Үндсэн хуулийн цэц нь “Машин ашиглаж сонгууль явуулах нь Германы үндсэн хуулинд харшилж байна” гэж тунхаглав. (10)
• Ирланд улс 54.000.000 € -гоор худалдаж авсан сонгуулын машинуудаа хог болгов. 2010 оны 10 сарын 6 нд Ирландын ерөнхий сайд Brian Cowen, машинаар сонгохоос Ирланд улс бүр мөсөн татгалзаж бүх хэрэглэж байсан машинуудыг устгалд оруулахаа мэдэгдэв.(11) Монголд бол СЕХ-о 3200 ам.долларын үнэтэй бидний одоо хэрэглэж байгаа АНУ-ын “Dominion voting” компаний машиныг оруулж ирсэн.
• Яг энэ машиныг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах үеэр гэнэт гацаж, үүнээс болж сонгуулийн дүнгээ гаргаж чадахгүй 10 хонож байсан тохиолдол ч байдаг юм байна. Машинаас болж улс орон сонгуулийн дүнгийн хүлээлтэд орж, Жорж Буш, Альберт Гор нарын хэн нь улсынх нь ерөнхийлөгч болсныг америкчууд санал хурааснаас хойш 10 хоногийн дараа л мэдэж байжээ.
• “Dominion voting” компанийн машинууд АНУ-д сонгуулийн луйвар хийсэн том жишээ нь 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Жон Маккейнд өгсөн санал Барак Обамад, эсвэл өгсөн саналын эсрэгээр бүртгэгдээд байна” гэсэн гомдол сонгогчдоос гарч байсан учир Жон Маккейнд өгсөн 11 мянган саналыг хүчингүй болгож байжээ.
• Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн 9-р хэсгийн хороонд санал тоолох машин нь гэнэт гацснаар зэргэлдээ сумаас нөөц санал тоолох машин авчирсан. Гэтэл тэр машин нь өмнөх санал тоолох машины саналыг 60-аар зөрүүлж, ялалт байгуулж явсан УИХ-ын гишүүн Н.Ганбямба ялагдал хүлээх болсон.
• Мөн УИХ-ын 23 дугаар тойргийн долдугаар хэсгийн хороонд нэрсийн жагсаалтад 1771 сонгогч бүртгэгдэж, санал хураалтад 1230 хүн оролцсон. Гэвч энэ тоо автомат машин дээр 1760 гэж гарчээ. Эндээс 530 хүний саналын зөрүү гарсан гэсэн үг аж.
• Харин 2012 оны Орон нутгийн сонгуулийн анхны "факт" Өвөрхангай аймагт гарав. Тус аймгийн Баруунбаян-Улаан сумын Таацын багт хурууны хээ уншиж бүртгэл гаргадаг машин нь гацсан байна. Тиймээс цаг алдахгүйн тулд аймгийн ИБМА-наас өөр машиныг авч сум руу хүлээлгэж өгчээ. Энэ хугацаанд хурууны хээ авах ажиллагааг гар ажиллагаанд шилжүүлэн ажилласан аж.
• Бүх дүн нэг цаг хүрэхгүй хугацаанд нэгдэж гарна гэж амлаж байсан, гэтэл СЕХ нэгдсэн дүнгээ өмнө нь гараар тоолж байснаас хожуу буюу бүүр 5 хоногийн дараа мэдээлсэнийг бид юу гэж ойлгох вэ? Ийм жишээнүүд дуусахгүй. Тэгэхлээр энэ сонгуулын машин чинь хуйвалдааны зэвсэг болж Ардчилалд аюул авчирдаг байх нь ээ…
Яагаад дэлхий даяараа татгалзаж эхэлж байгаа сонгуулийн машинуудыг 1 сая 700 хан мянган санал өгөх эрхтэй Монголд хэрэглэх болов, Атомын цахилгаан станц бусад улс барьснаа унтрааж, цөмийн программаасаа татгалзаж байхад хэдхэн хүн атомын цахилгаан станц Монголд барина хэмээн улайран зүтгээд байгаатай ижил хорт аюул биш үү. Энд нэг л хариулт бий.
Тодорхой хэдэн “улс төрч” гэх бүлэглэл санаатай төлөвлөгөө, гадны зааварчлалын дагуу энийг хэрэгжүүлсэн. Анх Сонгуулийг автомат машинаар тоолох саналыг гаргаж, батлуулахад хамгийн их хүч гаргасан нь З.Энхболд юм. Өнөөдөр энэ хүн юу билээ? ...УИХ дарга буюу улсыг удирддаг гурван өндөрлөгийн нэг. Машиныг нийт дүнгээ яаж гаргаж байгааг нь харж болохгүй. Машин зөв тоолсон уу гэдгийг бас мэдэж болохгүй. Программ хангамжийг нь судалж болохгүй, яагаад гэвэл худалдан авсан гэрээний дагуу сонгуулын машиныг онгойлгож болохгүй, үйлдвэрлэгч компани бүтээгдэхүүний нууц гэдгээр халхлан алдаа гарсан ч шалгах боломжгүй. Энэ олон болохгүй…гэтэл нэг л юм болж байна.
Юу вэ гэвэл... Бид амархан өөрчилж болох сонгуулын машинуудыг ашигласнаар гэмт санаатай бүлэг хүмүүс, ардчилалын дүрмүүд зөрчигдсөн гэдгийг нийт хүмүүст мэдэгдүүлэхгүйгээр хууран сонгогдон, Засгийн эрхийг авч чадах боломжтой болгосон. Төрд гарсаны дараа тэд өөрсддөө зориулан хууль баталж бид түүнийг нь хонь шиг мөрдөх болно. Санал өөрчлөхийн тулд арга заль хэрэглэснийг нь илрүүлэх бараг боломжгүй зүйл гэж дэлхийн IT мэргэжилтнүүд үргэлж анхааруулдаг, учир нь ямар нэгэн мөр үлдэдгүйд байгаа юм. Гэтэл олон хүн тэр программ хангамжийг бичиж, шууд хандах боломжтой байдаг. Хэрэв тэд хэн нэгний даалгавраар ямар нэгэн юм хийж тэр нь тоололтын машинууд дээр ажилласан бол, бүхэл орон даяар хэдэн зуун мянган санал өөрчлөгдөнө. Маш аюултай зохиомж. Энэ байдал бодитоор Монголд хэрэгжиж байна. Биднийг эрх баригчид ийм гарцаагүй байдалд түлхэн оруулсан. Тэхээр одоо болж байгаа сонгуулийн сурталчилгаа, уралдаан, өрсөлдөөн гэх юм зөвхөн хар масст зориулсан жүжиг.
Би зөнч Ванга биш, гэхдээ 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг урьдчилаад хэлье... aрдчилсан нам.
идэвхтэн бичигч Ч.Өрлөг /швейцарь/
Зочин · 2013/06/04
Enkhbaatar.ene mashin chin batalgaatai olon ulsiin standarttai.hervee toglolt hiideg mashin baisan bol yu gej iim olon surug huchin bolon biye daan ner devshigch garch iehiin be.shudraga bolood l ene ih hural chin ereever huraavar baigaa biz dee
Зочин · 2013/06/04
Elbegee mashin 2 y****a ugasa:((
Зочин · 2013/06/03
HAHA suuliin oguulber alaad haychihlaa. Ugaasaa AN y**** *****. bat-erdene yu hiihiin, udval yu hiihiin? Ted nariig Mongol ulsiig toloolood yavj baina gedeg ooo gu***shig.