Авто тээврийн үндэсний төв”-ийн Баянгол дүүрэг дэхь салбар нь энэ сарын 13 ны өдөр буюу баасан гаригт 11-17 цагийн хооронд нэг цэгийн үйлчилгээ зохион байгуулах гэж байна. Автомашиныхаа татвар төлөөгүй болон даатгалыг хийлгээгүй мөн тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулж амжаагүй жолооч нар энэхүү нэг цэгийн үйлчилгээнд ирсэнээрээ бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Нөгөөтэйгүүр хувийн автомашины засвар үйлчилгээний компаниуд нэг цэгийн үйлчилгээнд ирсэн жолооч нарын тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй компьютер оношилгоонд хамруулах юм байна. Мөн автомашиныхаа гэрчилгээг бусдад шилжүүлэх болоод тээврийн хэрэгсэлдээ шинээр улсын дугаар авах бол нэг цэгийн үйлчилгээнд ирсэнээрээ энэ бүх төрийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхайн байдлаар авч болох юм.