Эрх мэдлээр дамжин эд хөрөнгө рүү тэмүүлэх шунал хаана хүргэнэ вэ? /цуврал нийтлэл-1/
2015/03/10
Эрх мэдэл хүнийг эвддэг гэдэг. Албан тушаалд анх очихдоо ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ илэрхийлж байсан хүмүүс хэсэг хугацааны дараа өөр бодол, өөр итгэл үнэмшилтэй болох нь бий. Түүгээр ч зогсохгүй өөр хоорондоо хуйвалдан нэгдэж, эрх мэдлээр сүр далайлан “хор найруулж” амин хувьдаа ашиг хонжоо олохыг илүүд үзэх нь өнөөгийн манай төр засгийн “хэвшмэл” дүр зураг болсон гэлтэй. Дээр нь халаас хоосон хүмүүс эрх мэдэлд хүрэхээрээ түүнийг мөнгө олох арга гэж ойлгодог юм болов уу хэмээр хандлага бас байсаар байна.
Ийм үйл явдал Налайх дүүргийг дайрчээ. Өдгөө дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа Х.Болдбаатар гэх эрхэм 2014 оны орон нутгийн сонгуулиас дүүргийнхээ орон сууцны газар ажилладаг, дундаж амьдралтай нэгэн байснаа, Засаг дарга болсныхоо дараа гэнэтхэн л хөрөнгөжөөд эхлэжээ. Хувьдаа ямар нэгэн бизнес эрхэлдэггүй тэрээр өөрөө Ланд-200, эхнэр нь Сузуки Витара маркийн жийп, хүү нь Марк 2 суудлын автомашин унах болж, гэр хороололоос орон сууцанд нүүн орж амьдрах болсон нь албан тушаалаа урвуулан ашигласан гэж Налайхчууд хардахад хүргэжээ. Төд удалгүй Налайхчуудын энэхүү хардлага бодитой болох нь мэдэгдсэн байна.
Х.Болбаатар дарга, өөрийн орлогч Ч.Одонхүү, зөвлөх Оч.Ганболд нартай хамтран Налайх дүүрэгт хэрэгжих тендерт оролцогчдоос авлига авах, тендерийн мөнгөн дүнгээс хувь тооцох, тендер ажил албыг хувьдаа хөрөнгө мөнгө хавьших арга хэрэгсэл болгодог байсан төдийгүй үүнийгээ тэд “Татар ажиллагаа” гэж нэрлэдэг байсан тухай яриа чих дэлслээ. Түүгээр барахгүй Засаг дарга Х.Болдбаатар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн гаргасан Нийслэлийн нутаг дэвсгэрт элсний карерийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэрийг зөрчин дүүргийнхээ нутаг дэвсгэрд Элсний карер ажиллуулах зөвшөөрөл өгсөн байна. Үүний цаана авлига, хахуулийн асуудал нуугдаж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой.
Х.Болдбаатар даргын гаргасан хамгийн ноцтой гэмээр алдаа нь тэрээр иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргасанд байгаа гэнэ. Тэрээр 2 жилийн өмнө Налайх дүүрэгт гар аргаар нүүрс олборлохыг хориглох шийдвэрийг гаргаж, нүүрс ухаж амьдралаа зогоодог олон иргэдийг ажилгүй, орлого болгосон атлаа, зөвхөн өөрийн болон өөртэй нь үгсэн хуйвалдсан цөөн хэдэн компанидаа нүүрс олборлох зөвшөөрөл өгч, монополь байдал тогтоон, дүүргийн төсөвт 2.5-3.0 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулжээ.
Засаг дарга Х.Болдбаатарын баруун гарын “хүн”, Байгаль орчин, экологи хариуцсан орлогч Ч.Одонхүү гэх эрхэм байгаль орчин хамгаалахаасаа илүүтэй хохироохыг илүүд үздэг бололтой. Ч.Одонхүү Налайх дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг тоосго, төмрийн үйлдвэрийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахыг үйлдвэрлэл эрхлэгчдээс шаардахын оронд тэднээс хууль бусаар “рент”, эсвэл хувьдаа тоосго авч, байгаль орчны асуудлыг үл тоомсорлож орхигдуулах болсноор дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа энэ чиглэлийн үйлдвэрүүд байгаль орчны болон аюулгүй ажиллагааны анхан шатны журмыг хангаж ажилладаггүй гэсэн гомдол тасардаггүй гэнэ билээ.
Ямартай ч Налайхын Засаг дарга Х.Болдбаатар та түүний команд болох Засаг даргын орлогч Ч.Одонхүү, Оч.Ганболд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, “Ундрах дөл” ХХК-ийн захирал М.Дашхүү, мөн дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Дулааны цахилгаан станцын захирал М.Өсөхбаяр нарын үгсэн хуйвалдаж, төрийн албыг хөрөнгө мөнгө завших арга болгосон “Татар ажиллаагаа” нь эхнээсээ илчлэгдэж шүүх цагдаагийн байгууллагын хаалга татахдаа тулаад байгаа ажээ. Өдгөө тэдний энэ хэргийн мөрөөр АТГ болонЦагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хэдийнэ орж, Х.Болдбаатар нарын хүмүүст Эрүүгийн хуулийн авлигийн болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж эхлэсэн гэдгийг эх сурвалжууд онцлож байна.
Одоо хууль, шүүхийн байгууллагынхан хэрхэн шударга ажиллаж, Налайх дүүргийг хохиролгүй болгох вэ гэдэг асуудлыг харах нь үлдлээ.
Эрх мэдлээр дамжин эд хөрөнгө рүү тэмүүлэх шунал хаана хүргэнэ вэ? цуврал нийтлэлийн эхний дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн нийтлэлээрээ бид Засаг дарга Х.Болдбаатар, ИТХ-ын төлөөлөгч М.Дашхүү нарын хуйвалдаанаас Налайх дүүргийн жирийн иргэнд, уурхайчид хэрхэн хохирсон, дүүрэгт ямар хэмжээний хохирол учирсэн тухай мэдээллийг баримтанд түшиглэн илчлэх болно.
Ц.Мөнх
Зочин · 2015/03/23
Songuuliin zahialgat gutgeleg eheltsn bn sd hahahah
Зочин · 2015/03/23
zssss bayndelgeriin tarisan balag mongolchuud arai gaigui hodolmorch negniigee atgag horon setgeleer doosh ni changaah gui min durtai ysand ni ataa jotoonii hort habdariin birus suutsan horsson hdn hunii l ajil >Hairan altan tsag bgaa da .Morooro ajila hj bga humuusiig ingej ner tord ni haldaad yah ni u ene ulsuud unene olsni daraa nar toro sergeelgej shuuhed oh heregtei .Bolimoor yuma manaihaan ,Iim ***n Mongol eh orond torsondoo bayrlaad eb nairtai ataach jotooch deer doodroo orod bhg bodohgui nugel hj negniigee gutgehgui amidraach, Byndelger hujaa l yum gsn ter hujaa nalaihiin gazriig ah duu hamatandaaa oortoo a*** dussan yum shg bna lee shd ooroo gehed l 4 gazar ym bariulj bgaa gsn shunaltai ***.
Зочин · 2015/03/13
Одонхүүгийн төрсөн ах болох О нь 2013 оны 12 сарын 31 шөнө Налайх дүүргийн нутаг дэсгэр болох 6 шар байр болон Бугат төвийн уулзвар дээр авто осол гарсан. Тухайн үед Одонхүүгийн ах болох О нь ************гаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад 100% буруугаа осолд хохирсон хохирогчоо дарамтлан сүрдүүлж Одонхүүгийн нэр нөлөөгөөр энэхүү хэргийг хохирогч талыг буруутган улмаар хэргийг хаасанв Энэ хэргийг Налайхын хүмүүсээс мэдэж байгаа байх. Уг нь бол Бугат худалдааны төвийн камерт бичигдсэн байсаныг тус төвийн удирдлагууд устгаадь хэргийн талаарх нотлох баримт үгүй болгосон. Ослыг харсан хүмүүс ч амаа хамхиад өнгөрсөнв. Энэ хэргийн хохирогч болох жолооч эмэгтэй У нь тэр үедээ бие ******тай / хавдар туссан байсан / олон хүүхэдтэй айл, амжиргаандаа нэмэрлэх гэж тахинд явдаг байж. Авто осол гаргачихаад О нь машинаасаа бууж ирээд хохирогч жолооч эмэгтэй У-г элдвээр хэлж доромжилоодь ц******лаад хэргийн явцад жолооч эмэгтэйг дарамтлан машинийхаа хохирлыг барагдуулахыг ********даад зогсохгүй, хориж саатуулан гэж айлгаж сүрдүүлсэн байсан. Энэ мэтчилэн эрх дархаа ашиглан хэт даварсан асуудлууд ар арааса гарсаар л байгаа, ц******ид гарсаар байхыг үгүйсгэхгүй
Зочин · 2015/03/12
Арай л бичсэн байна даа. Танд үнэхээр баримт нь байгаа бол хууль, шүүхийн байгууллагад ханд л даа. Баримт нь байхгүй бол бүү сенсаци дэгдээх гэж оролд.
· 2015/03/12
dorgio.mn
Зочин · 2015/03/12
Баяндэлгэр т**********тэй МАН -ынханы идсэн мөнгийг харин ч сайн хэлэх үү.Лаларууд.Газар,тендер,албан ту******лын авилгын х**********д бгаа шүүдээ.
Зочин · 2015/03/11
Б О М Б О О болон ТАХИАны Б О О Ж Г О О багынхан
Зочинdorj · 2015/03/11
энэ бичсэн хүнийг манай цагдаагийнхан барих боломжтой тэгээд шалгаад мэдэж байж хэрэг нуусан бол ял өгөх хэрэгтэй, гүтгэсэн бол бас ялтай
Зочин · 2015/03/11
Налайхын уурхайн хонхрыг нөхөн сэргээнэ гээд таван зуун сая төгрөг аваад тэр мөнгөөрөө ил уурхай байгуулсан гэсэн. тэгээд гаргасан нүүрсээ булаацалдаад хоорондоо алалцаад байгаан гэсэн. Болдбаатардаа ч биш Дашхүү гээд сайхан бизнес ах л бужигнуулаад байгаан билээ
Зочин · 2015/03/11
Гүтгэлэг биш байх аа.Болдбаатар гэдэг хүний нэр эртнээс л яригдаад байгаа.Налайхыг будаа болгодог нөхөр гэсэн.Манай ах газар хөөцөлдөөд очиход шууд мөнгө нэхсэн гэж байгаа.Төрийн газрыг хууль бусаар захж баяжиж байгаа нөхдүүд дээ
Зочин · 2015/03/11
яГ ҮНЭН ШҮҮ.ҮҮНЭЭС ӨӨР ИХ ЮМ БИЙ.17 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ АСУУДАЛ Ч БАЙГАА.ДАВАРЧ БАЙГАА НӨХДҮҮДЭД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ
Зочин · 2015/03/11
иймэрхүү юм ч дээ захиалгатай гүтгэлэг л байдаг даа,
Зочин · 2015/03/11
***** hun *****ee medvel uhaan suuna, ***** hun *****ee medehgui bol *****eeree duusna
Зочин · 2015/03/11
Баримттай дэлгэ л дэ, худлаа гоншигноод л байхын зүгээр