Хүн мөргөөд хэргийн газраас зугтжээ
2015/03/11
2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 343 хүлээн авснаас зам тээврийн ослын 239 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 8 гарч 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 1 хүүхэд бүртгэгдсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон 7 үүнээс жолооч 5, явган зорчигч 2, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: БГД-ийн нутаг Ард Аюушийн гудамж , Оргил худалдааны төвийн урд замд Т.Приус маркийн 30-40 улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 38 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан.
Зам тээврийн осол нь санамсаргүй, анхаарал болгоомжгүй, байдлаар үйлдэгдэгээрээ бусад гэмт хэргээс онцлогтой. Зам тээврийн осол хэрэг үйлдчихээд осол хэргийн газрын орхин явах нь санаатай гэмт хэрэг болдог бөгөөд хохиролын хэмжээ, гэмтлийн зэрэг шаардахгүйгээр Эрүүгийн хэрэг үүсдэгээрээ онцлогтой юм. Санамсар болгоомжгүй үйлдэгдсэн зам тээврийн ослоо санаатай гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болгохгүйгээр ослын газрыг орхилгүй Цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлэх, нотлох баримтыг хамгаалах, хохирсон хүнд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлэх нь тухайн хүний үүрэг юм. Иргэн та үүргээ биелүүлэн дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцоорой.