ШШГБ 2015 онд эрсдлийн менежмент, санхүүгийн зохист хэрэглээ, хяналтын тогтолцоог бүрдүүлэн ажиллахаар болжээ
2015/03/11
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2015 оныг “Байгууллагын эрсдлийн менежментийг төлөвшүүлж, санхүүгийн нээлттэй зохист хэрэглээ, хяналтын тогтолцоог бүрдүүлэх жил” болгон зарлаж, энэ ажлын хүрээнд байгууллага, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхбодлого боловсруулан хэрэгжүүлэх, байгууллагын төсвийн ил тод байдлыг хангаж,цахим хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийг түшиглэн үйлдвэрлэлийг өргөжүүлэх замаар санхүүгийн чадавхийг сайжруулах зорилт дэвшүүлэн олон ажлыг санаачилан хэрэгжүүлж байгаа аж. Түүнчлэн ялтан, хоригдогсдын эрхийг хангаж ажиллахаас гадна алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэлээдгүй ажлыг хийхээр төлөвлөжээ.