Хэнтий аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны ажилчид орон сууцтай болжээ
2015/03/11
Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь 2014 онд Аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ болон “Аймаг бүрт 1000 айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн сум Чингис хотын 4 дүгээр багт баригдах Хэрлэн хорооллын 42 айлын тохилог амины 2 орон сууцны барилгын ажлыг “Алаг Хайрхан” ХХК-тай хамтран барьж, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ашиглалтад оруулжээ. 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болсон тус орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга М.Болд, Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч С.Базарханд, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хошууч Б.Нандинболор болон албан хаагчдын гэр бүлийнхэн оролцов.Уг орон сууцанд Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 24 албан хаагч хөнгөлттэй үнээр орж байгаа ажээ.