Найз охиноо 48 цаг зодож хөнөөсөн гэгдээд байгаа Г.Алтанхүүд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 98.1. зүйл буюу Бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан гэх үндэслэлээр гурван жилийн ял оноосон.

Анхан шатны  шүүх Г.Алтанхүүг найз бүсгүйнхээ аминд хүрээгүй гэж үзсэн бөгөөд  энэхүү шийдвэрийг хохирогчийн тал хүлээн зөвшөөрөлгүй тул  давж заалдаж байгаа.  

Тэгвэл яг одоо Г.Алтанхүүг  шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны 10-р шүүх дээр болж байна.   Шүүх хурал эхлээд цаг гаруй болж байгаа юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.  

А.Баярмаа