Драмын залуу жүжигчин Б.Тамир уран бүтээлийнхээ хажуугаар "найруулагч"-ийн ажилд дурлаад бүтээлүүдээ үзэгчдийн хүртээл болгож чамгүй өндөр үнэлгээг авах болсон.Тэгвэл тэрбээр гурав дахь бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээлээ хоёр хоногийн өмнө нээж, кино театрын дэлгэцнээ гаргав. 

Нээлтээ хийгээд удаагүй байгаа "247 Градус" Романтик инээдмийн уран сайхны кино үзэгч түмнийг шууруулж байна гэнэ. 

Хоёр хоногийн дотор үзэгчдийг нэлээдгүй шууруулж, шуугиантариад байгаа киног үзсэн болгон цагаахан инээдийг бэлэглэхийн сацуу гэгээхэн хайрын түүхийг сөхсөн нь өнөөгийн энэ стресстэй нийгэмд олны бухимдлыг тайлж чадлаа гэж магтахыг сонслоо.

Урин хавартай зэрэгцэж хайр ирдэг дээ.Найз залуу, бүсгүй, хайртай дотно хүмүүстэйгээ хамтдаа үзэж сайхан энерги авах уг киног амралтын өдрөөрөө Тэнгис, Өргөөг зорьж нэг үзье байз.Олны шууруулж байгаа "247 градус"-ыг бүгдээрэй үзээд сэтгэгдлэлээ хуваалцаарай.