76 өөрсдийг нь дэгэнд оруулах Дэгийн тухай хуулийн төслийг дэмжих үү?
2015/03/17
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилжээ. Тэд цагаа барьдаггүй, чуулганд согтуу ирдэг УИХ-ын гишүүдийг журамлах зорилгоор энэхүү нэмэлт өөрчлөлтийг санаачилсан байна. Тодруулбал, Байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанаа тасалсан болон эдгээр хуралдаануудад согтуу ирсэн гишүүнийг эргүүлэн татах юм байна. Үүнээс гадна хуралдаандаа хоцорч ирсэн гишүүд нэг минут тутамд 100 мянган төгрөгний торгууль төлөх зэргийг нэмэлт өөрчлөлтөд тусгаж өгчээ.
О.Баасанхүү, Ж.Батзандан нар хуулийн төслөө хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Хэрвээ энэхүү хууль парламентаар дэмжигдэх юм бол ёс зүйгүй гишүүд дэгэндээ орж хуралдаанд согтуу ирэхээ болих нь гарцаагүй юм.
Өмнө нь УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Н.Батбаяр, Д.Ганбат нар чуулган дээр согтуу ирж, үг хэлж олон нийтийн шившиг болж байсан түүхтэй. Өрөөндөө нийлж архидсан гэж яригдаж байсан эдгээр гишүүдийг ард түмэн, төр засгаа доромжилчихоод хариуцлага хүлээлгүй үлдлээ гэж шүүмжлэх хүмүүс олон байсан. Тэгвэл Дэгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах юм бол Б.Баярсайхан, Н.Батбаяр, Д.Ганбат нар л лав дахин чуулгандаа согтуу ирэхгүй нь. Ирлээ гэхэд УИХ-ын гишүүн байхаа болих юм.
Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл чуулгандаа хоцорч ирэхээ болих нь. Хэрвээ тэрээр урьдын адил нэг цаг хоцроод “Хоцрох албагүй л дээ. Гэхдээ би хоцордог юм” гэж хэлэх юм бол кармаандаа заавал зургаан сая төгрөгтэйгээ ирэх юм байна.
Хуулийн төслийг санаачлагчдын мэдээлж буйгаар сүүлийн үед иргэд, сонгогчдоос Өргөдлийн байнгын хороонд хандан хуралдаа суудаггүй гишүүнд хариуцлага тооцдог болох шаардлагатай талаар санал хүсэлт олноор явуулсны дүнд дээрх өөрчлөлтүүдийг санаачилжээ.
Ийнхүү хаврын чуулганаар УИХ-ын гишүүд өөрсөддөө хатуу хариуцлага тооцох Дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болж байна. Энэ нь тэдний хувьд "Ард Аюуш" кинон дээр шахаан доогуур гарахтай адил том сорилт болох юм. Хэрвээ 76 төлөөлөл маань ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, цагтаа ирж, төр засгаа хүндлэх үүрэгтэйгээ ухамрсарлаж байгаа бол уг хуулийг дэмжинэ. Харин цагаа барьдаггүй, ирц бүрддэггүй, согтуу ирж төрийн шийдвэр гаргадаг одоогийнх шигээ маазруу замаар улс орноо удирдахыг хүсдэг бол дэмжихгүй нь ойлгомжтой юм.
Хууль дэмжигдсэн ч бай үгүй ч бай чуулганаар хэлэлцэх үед хуулийг дэмжихгүй гэсэн кноп дарсан гишүүдийг ард түмэн хараандаа авах биз.
Зочин · 2015/03/18
Мөнгө олох хамгийн амархан арга. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=12489 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до******** өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до********ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй