Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр
2013/06/03
Өнгөрсөн бямба гаригт тохиосон. Энэ өдөр улс даяар хүүхдийн сайн сайхны төлөө олон сайн үйлсийн аян, хөдөлгөөн өрнөж хүүхдийг баярлуулахын тулд ихэнхдээ чихэр, жимсээр тэднийг баярлуулан өнгөрөөдөг. Тэгвэл “Номтой нөхөрлөе” клуб нь ард иргэддээ “Хүүхдэд чихэрбиш ном бэлэглэцгээе” гэсэн уриалга гаргаж насанд хүрээгүйчүүдийн нэгдсэн хорих 411-р анги буюу 110-р дунд сургууль байгуулагдаж байгаатай холбогдууланхүүхдүүдэд 500 ширхэгном сурах бичиг,оньсон тоглоом, рубик шоо бэлэглэж оюуны хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд “Номтой нөхөрлөе” клубнь анх Монгол Улсын өнцөг булан бүрт номын гэгээг түгээх, залуучуудыг номтой нөхөрлүүлэх, “Монголчуудаа дэлхийд хамгийн их ном уншдаг, оюунлаг ард түмэн болгох” гэсэн эрхэм зорилготой хагас жилийн өмнөөс үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхэлсэн билээ.
Одоогоор номын гэгээг улс орон даяар түгээх зорилтын хүрээнд Улаанбаатарын 3 ихдээдсургууль, ерөнхий боловролын 2 сургуульд салбар клубээ байгуулж залуусыг номонд уриалан дуудаж байна.Мөн Зүүнхараа, Говь-Алтай зэрэг хөдөө орон нутагт байгуулж алс холын Туркын Анкара, Измир, Оросын Москва, Английн Лондон, Америкийн Лосанжелес, Стоколм зэрэг хилийн чанадын хотуудад салбар клубээ байгуулжээ.
Зочин · 2015/06/01
uneheer goy sanaa bn