Хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана
2013/06/04
Гадна дотны эрх мэдэлтнүүд Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, эх орныхоо онгон сайхан байгальд хайр гамгүй хандан доройтуулж байгаад болон “Оюутолгой” зэрэг томоохон төслөөс Монгол Улсад ногдох хувь багасч, үүний улмаас ард түмэн баялгийнхаа үр шимийг жигд, хүртээмжтэй хүртэж чадахгүй байгаагийн эсрэг зоригтой дуугарч ирсэн УИХ-ын эрхэм гишүүн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ баялгийн хуваарилалтыг тэгш, шударга болгохоо амласан. Тэрбээр би алт ухахгүй амьтан хороохгүй архи үйлдвэрлэхгүй гэж хэлсэн нь түүний хувь хүний амьдралын зарчим бөгөөд уул уурхай эрхлэгчдийн эсрэг дайн зарлана гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл дан ганц уул уурхайг шүтэж амьдрах бус уул уурхайг уламжлалт мал аж ахуй, үндэсний үйлдвэрлэл, мэдлэгт суурилсан, байгальд ээлтэй эдийн засагтай хослуулах зохистой бодлогыг дэмжинэ гэсэн үг юм.