Монгол Улсын нийт хүн амын тал гаруй хувь нь оршин суурьшсан Улаанбаатар хотыг удирдан, аж ахуйн ажлыг нь амжуулж яваа Монгол Улсын баатар Э.Бат-Үүл даргыг сүүлийн үед Шударга өрсөлдөөний Т.Аюурсайхан гэх залуу хоргоож, хорлох боллоо.

Ямартай ч 2016 оны улс төрийн сонгуулийн салхи сэвэлзэж эхэлсэний дохио, МАН-ынхан тойргуудаа хуваарилаад, АН-ын лидерүүдийг амлаж, өрсөлдөгч илгээж, ажилд нь оруулсан бололтой. Өнөөдрийг хүртэл Э.Бат-Үүл баатрыг амлан авч, ажлыг шүүмжлэх зүрх зоригтой эр МАН-д байгаагүй. Харин тэд Т.Аюурсайханыг “чадна” гэж бодоод илгээсэн нь илт. 

МАН-ыхан Т.Аюурсайханд захиа даалгавар өгөн явуулж, Үүл баатрыг ноолж, нэр хүндэд нь халдаж чадвал нэг тойрог баталгаатай, бүр сайн ажиллавал Үүл даргын орыг ч атгуулах талаар ярьж, амласан байж тун болзошгүй болсон сурагтай. 

Т.Аюурсайхан гэх залууг МАН-ын дэргэдэх Шинэчлэлийн хороо гэдэг байгууллагаар нь, намынхаа одоогийн даргатай Их хурлаараа нэр дэвшин өрсөлдөж байсан гэдгээр нь таних байх. Бас ч болоогүй Н.Багабанди гуайн туслах байсан, гадаадад боловсрол эзэмшсэн, доктор энэ тэр гээд ганц нэг гуншинтай нь гуншинтай юм аа. 

Гол нь Э.Бат-Үүл баатартай харьцуулах талаар бодоод ч хэрэггүй биз, арай ч амжихгүй байлгүй дээ. Гэхдээ даалгавраа биелүүлэхийн тулд төрөл бүрээр оролдож, шүүхэд хүртэл өгч байгаагаас нь харвал бас ч үгүй зориг гаргаад, нойтон хамуу царайлаад, салахгүй яваад байж магадгүй нөхөр шиг оргиод явчихлаа. Намын зарим залуусаа бодвол ч улстөрчийн хувьд яггүй эр болох нь харагдаж байгаа ч Үүл баатрын дэргэд юу л бол доо…

Үйл явц цаашид яаж өрнөхийг харах хугацаа бидэнд олдоно. Нийслэлийн удирдлагууд ажлаа сайн хийж байгааг нийслэлчүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа, зөрчил гаргаж, хөдөлгөөнд саад учруулсан автомашиныг ачиж, дугуйг нь түгжин хашраах нь дэлхийн орнуудад байдаг л зүйл, байх ч ёстой зүйл. Ер нь Нийслэлийн Иргэдийн хурлын эрхэд хэн гуай ч халдах эрхгүй нь тодорхой. Энэ бол нийслэлчүүд бидний эрх гэдгийг Т.Аюурсайхан нар нь мэддэггүй бололтой. 

Ямартай ч одоо шүүх нийслэлчүүдийн талд уу, эсхүл нэр хөөгчдийн талд уу гэдэг шийдвэрийг харах л үлдлээ…