Хятад ажилчид юуны учир жагсав
2013/06/05
Өнөөдөр буюу 6 дугаар сарын 6-ны 11 цагийн орчим хятад ханз үсэгтэй лоозон барьсан 100 хүрэхгүй хятад ажилчин Гадаад хэргийн яамнаас Хятадын элчин сайдын яам хүртэл жагсаал хийжээ.
Тэд ийнхүү Гадаад хэргийн яамнаас өөрийн улсын элчин хүртэл жагсаал хийхэд ямар шалтгаанаар жагссан нь тодорхойгүй бөгөөд энэ жагсаалыг зарим нэг иргэд харснааp бидэнд мэдээлсэн юм. Ямартаа ч тэд хойшоо Элчин сайдын яамны байрны гадаа ирж, нэг нэгээрээ цувран тус газар руу орсон гэдгийг нүдээр харсан иргэд ярьжээ.
Энэ талаар одоогоор ямар нэг албаны эх сурвалж тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд хятад ажилчид юуны учир жагсаал хийсэн, тэдэнд жагсаал хийх эрх олгосон уу зэрэг нь тодорхой бус байгаа юм.
Зарим нэг иргэд үүнд ихээхэн дургүйцэж байгаа бөгөөд хятад ажилчдын жагсаал одоо 100 хүрэхгүй ч дараа нь 500, дараа нь 1000, дараа нь 10.000 дараа нь??? Тэд энд хичнээн байгаа билээ??? Тэр тоо нь тэгээд яг үнэн үү??? Гэх мэтчилэн зарим нэг олны танил хүмүүс ч бухимдалаа илэрхийлж байна
С.Отгон