Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай…
55 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нар хотын газрын асуудлаар сонсгол хийхээр болж. Нийслэлд 92-25 оны хооронд олгосон газар олголтын асуудлаарх Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолыг 26 оны 10 дугаар сарын 23-ны өдөр УИХ-ын чуулганаар баталж. Ц.Баатархүү даргалах энэхүү Хянан шалгах түр хороо бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, С.Зулпхар, Б.Заяабал, М.Мандхай, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Б.Уянга, М.Энхцэцэг, П.Батчимэг, Ч.Лодойсамбуу, М.Нарантуяа-Нара, П.Наранбаяр, М.Сарнай, Ө.Шижир нар багтаж.
Ц.Баатархүү: Улаанбаатар хотын газар олголтын талаарх нээлттэй сонсголыг нэн даруй явуулъя, таван хүн тутмын дөрөв нь газаргүй байна гэж зорилго хэлж. Тэд нар хотын 92-25 оны газар олголтын асуудлыг зургаан багц асуудлын хүрээнд судлан хяналт шалгалт явуулж, нээлттэй сонсгол зохион байгуулахаар болж. Үүнд: НИТХ, Нийслэлийн Засаг дарга болон холбогдох захиргааны байгууллагын гаргасан газар олголттой холбоотой 92-25 оны шийдвэрүүд; Газрын тухай хуулийн хэрэгжилт, газрыг өмчлөл, эзэмшил, ашиглалтын зориулалтаар олгосон байдал; Нийтийн эзэмшлийн газар, ногоон байгууламж, гол усны хамгаалалтын бүс зэрэг хуульд хориглосон бүсэд газар олгосон эсэх; ЕБС, сургуулийн өмнөх боловсрол, эмнэлгийн эдэлбэр газарт газар олголт хийгдсэн байдал; Газар олголтын ил тод байдал, мэдээллийн сангийн бодит байдал; Одоогийн эрх зүйн орчин, хэрэгжилтийн зөрчил, цаашид өөрчлөлт оруулах шаардлага зэргийг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргахаар төлөвлөж.
Гэлээ гэхдээ хотын газрын асуудлаар сонсгол хийхэд гол ноён нуруу болох бараг л гагц асуудал буй. Тэр юу хэмээвэл: Энэхүү сонгуулиар Б.Наранхүүг ярихад л хангалттай. Мон Ураны Б.Наранхүү гэхлээр нийтээрээ мэдэх байх. Тэрбээр 12-16, 16-20 оны УИХ-ын гишүүн. Б.Наранхүүгийн түүх нь: Дундговийн бор хүү хотод оюутан болон ирж. Оюутан байхдаа УИХ-ын дарга байсан Р.Гончигдоржийнд амьдардаг байж. Дараагаар нь М.Энхболдыг хотын дарга байх үед жолооч нь болж, баруун гарт нь шадарлаж эхэлж. Тэндээс тансаг амьдралд умбасан тэнгэрийн амьтан болон хувирч. Эдүгээ 20 гаруй тэрбум төгрөгийн хадгаламжтай толгой баян болж хувирч. Б.Наранхүүг ийнхүү хувиргасан юм нь хотын газар. Өчнөөн жил гудманд ярьж. Чухам: Б.Наранхүү, М.Энхболд гэсэн хоёр нэрийг холбохлоор: Газрын наймаа гэж сонсдох шахтлаа ярьж. Хотын бүхий л үнэ цэнэтэй газруудыг лавлагааны 1000 төгрөгөөр өөрийн болгон авч, хэдэн тэрбумаар барилгын компаниудад дамлан зарсан гэх. Хотынхны ундны цэвэр усны ундарга дээр Дүнжингарав худалдааны төвөө барьж, Хүүхдийн паркийн газраас авах гэх мэтээр хотын А зэрэглэлийн газруудыг 200, 300 га-гаар нь өмчилж, мөнгийг жинхэнэ утгаар нь хүүдийлж байж. Б.Наранхүүгийн зарсан газрууд дээр зөвхөн БЗД-т Сүмбэр-Орд, Кристал Таун гэх мэт орон сууцны хорооллууд сүндэрлэж. Хэвлэлүүд олон жил ийнхүү шуугьж. Өдгөө түүний байдаг. Тиймийн учраас: Энийг төрийн ордонд ярих цаг нэгэнтээ болж. Далимд сонсгоход: Б.Наранхүү дээр нэмээд мөн л хотын жолоочоос Монголын тэргүүн баян болтлоо томорсон Х.Бат-Эрдэнийг хамтад нь сонсчиход хотын газрын 30 гаруй жилийн асуудлын 80 хувь нь ил болно гэлцэх ажээ…
Ө.БАТБИЛЭГ
ӨДРИЙН СОНИН






