Х.Тэмүүжиний харамсал хэнд хамаатай вэ?
2015/05/18
УИХ өнгөрсөн долоо хоногт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгох тухай, холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон.
Тахарын ерөнхий газрыг татан буулгахад чиглэсэн энэхүү өөрчлөлт нэлээд улстөржилт дагуулан шийдэгдэхээр байна. Уг нь 2013 онд Тахарын албаны тухай хуулийг баталж байх үед хуульч болгон хэрэгтэй, нүдээ олсон хэмээн магтаж байв. Ингээд 2014 оноос шүүх, прокурорын байгууллагын аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, хорих байгууллагаас оргосон хоригдол ялтныг эрэн хайх, хуяглан хүргэх чиг үүрэг бүхий Тахарын албыг байгуулсан юм.
Харин өнөөдөр тодорхой шалтгаан багатайгаар Тахарын албыг татан буулгахаар болж байх шиг байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний чуулганы хуралдаан дээр хэлсэн үг анхаарал татаж байгаа юм. Тэрээр өмнө нь Хууль зүйн сайдаар ажиллсан байсан. Тахарын албыг байгуулах ажилд гар бие оролцсон хүн юм. Х.Тэмүүжин “Өнгөрсөн намар яг энэ танхимд Засгийн газрыг огцруулж байхад би “Харамсаж байна” гэдэг үгийг гурван удаа хэлсэн. АН-аас байгуулагдсан Засгийн газрыг АН-ын гишүүд өөрсдөө, УИХ-ын олонх, АН-ын зарим нэг дарга нар унагаж байхад би гурвантаа харамссан. Өнөөдөр би тэр “Харамсаж байна” гэдэг үгээ тавантаа давтахад хүрч байна” гээд “...Нэгдүгээрт шүүх, прокурор аюулгүй байдлаа хамгаалуулж, шүүхийн байгууллага харуул хамгаалалтаа хариуцуулдаг байсан Тахарын албыг татан буулгаад ШШГЕГ-т өгч байгаа юм байна. Шүүгчид, прокурорууд шоронгийн харгалзагчдаар өөрсдийгөө харгалзуулах ийм хуультай болж байгаагаа мэдээгүй юм байна лээ. Манай шүүх, прокурорын нэр хүнд ийм болтлоо уначихсан гэж итгэдэг Хууль зүйн сайдтай байгаадаа харамсаж байна. Хоёрдугаарт, гэрч хохирогчийг ялтан, хоригдолтой харьцдаг тэр байгууллагаар хамгаалуулах гэж байгаад харамсаж байна. Гуравдугаарт, дахиад харамсалтай байна. Хатуухан хэлэхэд төрснөөсөө үхэх хүртэл нь шоронд суулгах, хяналтад байлгах, айдаст автуулах хууль, эрх зүйн орчныг бий болгож байна. АН олонх байхдаа, Засгийн газрын бодлогыг тодорхойлж байхдаа хуулийн ийм орчныг бий болгож байгаад би харамсаж байна. Дөрөвдүгээрт, Иргэний байж болох, хамтарч хийж болох өөр олон ажил, олон бодлого үүнтэй хамт унаж байгаад би харамсаж байна. Тавдугаарт, хүний эрх гэдэг үг АН-тай салшгүй холбоотой байсан. Үнэт зүйлийнх нь нэг байсан. АН-ыг гудамжинд лааз өшиглөөд явж байхад хүний эрхийн байгууллагууд өмөөрдөг, нэгддэг байсан. Эрхээ зөрчүүлсэн иргэд, эрх чөлөөгөөрөө хохирсон хүмүүс энэ намд итгэл үзүүлж, зарим хүмүүсийг сандал ширээнд суулгасан. Өнөөдөр тэр хүмүүс Тахарын албыг татан буулгаснаараа гэрч хохирогчийг хамгаалах үндэсний сүлжээг үгүй хийгээд зогсохгүй 1990 оноос хойш хүн рүүгээ чиглэж гарсан ганц хуулиа нураачихлаа. 1990 онд ардчиллыг хамгаалж, хүний эрхийг дээдлэх, хуулийн засаглалыг тогтоох зорилго тавьж явсан ардчиллын харайцайнууд минь сандал ширээ эрх, мэдлийг бие биедээ хангалттай бэлэглэлээ. Өнөөдөр болж байгаа процесс ч бас тийм. Тахрын алба гэдэг байгууллага, Тахарын албаны эрх мэдлийг нэг нь нөгөөдөө амны алчуур болгоод бэлэглэж байгаа л үйл явц. Өөрөөр хэлэх арга алга...” гэсэн юм.
Х.Тэмүүжиний энэ үг эрх баригчдад, энэ засагт хандсан нь тодорхой. Бүр хэнд хандаж хэлэв гэдэг ч ил байгаа юм. Гэсэн хэдий ч бодох л асуудал. Алтан хараацайнуудын бие биедээ бэлэглээд байгаа эрх мэдэл, сандал ширээний цаана хэний эрх ашиг хөндөгдөж хоцордог вэ. Энэ асуултыг гурван сая монгол хүн тавих эрхтэй. Эдийн засаг хүнд байна. Засгийн газар гараа өргөөд, хэлээ гаргахад тун ойрхон болсон. Цалингаа урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөн байж тавьж байна. Чухамдаа ийм үед төрийн албаны бүтцийн өөрчлөлт гэдэг бас л бөөн мөнгөний зарлага. Адаглаад л албан бланк, үнэмлэх тэмдэг, сандал ширээний мөнгө гээд урсч өгнө. Татвар төлөгч та бидний л мөнгө зарцуулагдана гэсэн үг.
Б.ДАМДИН-ОЧИР
"Зууны мэдээ" сонин
Зочин · 2015/05/18
Шүүхийн шийдвэрийн бүх ажилтанг шоронгын харгалзагч гэж хэлдэг **********
******ийн хулгайч минь · 2015/05/18
Ёстой дургүй хүргэсэн ****** ********.чамаас болж олон хүний амьдралд гай болсон зүйл үргэлжилсээр дуусахгүй байна. ******ийн худалч хулгайч. царайтайгаа адилхан худлаа гар
Зочин · 2015/05/18
Та ч монголын шүүх, цагдаагаар мөн ч их тоглож ард түмэнд чирэгдэл их учруулсан шүү. Ядаж л хэрэг хийсэн хүн өөрийнхөө нутагт шүүлгэчихдэг байсныг аймаг алгасч шүүгддэг болгосон Тэр чинь л гэхэд бөөн чирэгдэл шүү дээ.
Заваараад л · 2015/05/18
Анх овоо юм уу гэж бодсон. Гэтэл ёстой заваан амьтан билээ, энэ Тэмүүжин. Хэрэг хийсэн хүн дээр албан ту******лаа далимдуулж эргэлт оруулна. Жаахан охинтой сүүлрэнэ. Дандаа худал ярина. Албан ту******лын төлөө амиа тавин хөөцөлдөнө. Ямар ч шударга хүнийг хүндэтгэж үзнэ гэж байхгүй. Өөрөө шударга бусын манлайлагч хүн дээ. Ямагт хоёр амьдралаар амьдарч ирсэн. Хэлээд байвал барагдахгүй юм байна.