"DOZ" интертаймэнтйин уран бүтээлчид шинэ уран бүтээлийн ажилдаа оржээ. Тэд өмнө нь "Хөх толботон" хэмээх киногоо үзэгчдэд хүргэж, Хятадын авьяастан нэвтрүүлгийн оролцогч Уудам хүүг тоглуулж, 600 сая төгрөгийн өртгөөр бүтээж байсан.

Тэгвэл шинэ оны анхны уран бүтээл болгож, "Дүүлэн нис" хэмээх өвөрмөц нэртэй дэлгэцийн бүтээлээ удахгүй хүргэх гэж байна. Энэхүү киноны зохиолыг Ш.Доржсүрэн бичиж, найруулж байгаа бол ерөнхий продюсерээр жүжигчин А.Мөнгөнзул ажиллаж байгаа аж. Мөн Итали, Солонгос, Энэтхэг, Аргентин зэрэг олон улсын уран бүтээлчид нэг баг болсон онцлогтой юм. Харин киноны гол дүрд Ким Таэ Уонг, Ли Хаэ Жин, Пан Ин Хае, Ким Сунг Ах зэрэг солонгосын жүжигчид тоглож байгаа аж.

Тус киноны зураг авалтыг Солонгос улсад хийж байгаа. Зураг авалт хэрхэн үргэлжилж байгааг дараах гэрэл зургаас үзнэ үү.