Ч.Сайханбилэг: Нууц, далд гэрээ хаана ч байхгүй
2015/05/22
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад албан ёсны айлчлал хийгээд өнөөдөр 18.00 цагт эх орондоо ирлээ. Тэрбээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буусан даруйдаа Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Ерөнхий сайд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэсэн тус гэрээг ажил урагшлуулсан гэрээ болсон гэж дүгнэв. Мөн Дубай хотод ямар нэгэн нууц гэрээ үйлдээгүй гэдгээ мэдэгдэв.
Тэрбээр Эмират улсад хийсэн айчлалаа үр дүнтэй болсон гэдгийг онцлоод 8 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг олж ирсэн гэсэн юм.
Харин Оюутолгойн нууц гэрээ гэсэн мэдээлэлтэй холбоотой асуудлаар тэрбээр доорх тайлбарыг өглөө.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгойн далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөг байгуулаад ирлээ. Гэхдээ би Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Бизнес эрхлэгч компаниудын төлөөлөл гарын үсэг зурж, төлөвлөгөөгөө баталгаажуулсан. Энэ төлөвлөгөө байгуулагдсанаар Оюутолгой улс төр, Засгийн газрын асуудал байхаа больсон. Өөрөөр хэлбэл Оюутолгой компани эдийн засгийн харилцаанд орж байна гэсэн үг. Тиймээс Оюутолгойг улстөржүүлэхээ зогсоовол таарна. Далд уурхайг эхлүүлэхэд эхний ээлжинд зургаан тэрбум төгрөг шаардлагатай. Нууц далд гэрээ хаана ч байхгүй. Өнөөдрөөс Оюутолгой улс төрийн асуудал биш, компани хоорондын асуудал болсон. Тиймээс цаашид Эрдэнэт үйлдвэр шиг орхих хэрэгтэй. 2009 оны гэрээг хөндөх асуудлыг аль, аль талд нь тавигдаагүй. 2009 оны гэрээг сайжруулах тухай яригдсан. Удирдлагын менежментийн зардал 6 хувь байсныг 3 хувь болгож чадсан. Хоёр талаас ажлын хэсэг гарч онолын ажлын хэсэг гаргаж ажиллахаар болсон. Өмнө нь Монголын тал өгөөжийн 53 хувийг авна. Рио Тинто 47 хувийг авна гэж байсан. Манай зүгээс гадны хоёр ч том компанийн зөвөлгөөг авсан. Ингээд ярилцаж тохиролцсоны үндсэнд 54.9 хувийг манай тал авахаар болсон нь манайд бол маш ашигтай хувилбар юм. Татварын асуудлыг шийдсэн учраас дахин татвартай холбоотой элдэв асуудал гарахгүй. Гэрээг албан ёсоор ил болгоно.
Энэ удаагийн явдал бол Монголын талаархи олон улсын ойлголтыг эерэг болгосон. Мөн бондын болон хувьцааны үнэ сүүлийн 20 сар царцаад байсан бол одооноос өсч эхэллээ. Тиймээс улс төрчдийн тоглолтыг болиулж ажлаа хийх цаг болсон. Мөн айлчлалын хүрээнд АНЭУ-аас 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл өгөх боломжтойгоо мэдэгдсэн. Ингээд үндсэндээ 7 хоногийн дотор бид 8 тэрбум ам.долларын Монголд оруулж ирэх боломжтой боллоо. Харин ч Монголын тал нөгөө талтай хэлэлцэлгүй нэмэлт орлого төлөвлөсөн, татварынхан дансыг нь хаасан тохиолдол гарч байсан. Түүнээс болж итгэл алдсан тал бий. Харин одоо бол нэг завин дээр сууснаа хэн хэн нь ойлгож, итгэлцэл сэргэлээ. Засгийн газар Оюутолгойн далд уурхайг урагшлуулж, ажлаа хийж эхэлсэн нь зарим нэг хүмүүст таалагдахгүй байж болно. Гэвч үүнийг дэвэргэх хэрэггүй” гэв.
Зочин · 2015/05/23
Ямарч байсан монголын эдийн засгийн гол хөшүүрэг болсон том төсөл гацаанаас гарч байгаа нь үнэхээр сай******лтай. Зарим гишүүд маань үүнд эмзэглэж хардлага сэрдлэг их байгаа нь буруу биш ч үүнээс ухрах зам байхгүй. Мөн гэрээний гол нөхцөлүүд ч Ерөнхий сайдын мэдэгдсэнээр н******тай болж. Одоо маргахгүй ургаш нь явуул. Эдийн засаг сэргэнэ гэдэгт огт эргэлзэж хэрэггүй. Үр дүн маш хурдан гарна даа. хараарай. Сайханбилэг, Бямбасайхан, Ганболд нарт баяр хүргэе.
Зочин · 2015/05/22
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/05/22
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/05/22
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!