Х.Тэмүүжингийн ухуулсан хошногноос юу гарав...
2015/05/22
Тун онцгүй гарчиг. Гэхдээ Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа улс төрч, Хууль зүйн салбарыг удирдаж явсан экс сайд төрийн ордонд, Их хурлын чуулганы танхимд “Миний хошногийг ухсан шүү” гэж хашгирч байхад яалтай ч билээ.
Ес зүйн алдаа дутагдал ихтэй хэмээн чичлүүлж, байнга элдэв хэл аманд өртөж байдаг энэ улс төрчтэй барьцаж байгаа юм биш. Н.Алтанхуягийн Засгийн газрын хамгийн бүтэл муутай сайдуудын нэг Х.Тэмүүжин Ерөнхий сайд нь огцорсон ч сандал ширээтэйгээ үлдэхийг хүсч байсан. Тэрээр тамгаа өгөхөөсөө өмнө хэрүүл үүсгэж шинээр томилогдох Хууль зүйн сайдынхаа нэр хүндэд халдан намба алдаж байсан удаатай. Харин энэ удаа “Миний хошногийг ухсан” хэмээн хашгирч сууна. Харин Х.Тэмүүжингийн ухуулсан хошногноос юу гарав гэсэн асуулт олон хүний анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Х.Тэмүүжин ба Сарангэрэл
Х.Тэмүүжин Сарангэрэл гэх охины хэргийг ил дэлгэж гаргаж ирсэнд тун ч бухимдаж байгаа. Хар тамхи татаж байгаад үйлдэл дээрээ баригдсан Г.Сарангэрэл болон хамт байсан охид шөнө Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин рүү хэд хэдэн удаа дуудлага хийсэн байсан гэгдэх бөгөөд Г.Сарангэрэл түүнтэй янаг амрагийн холбоотой байсан хэмээн ярьж, багагүй шуугиан дэгдээсэн. Гэвч хэн ч Х.Тэмүүжинг Сарангэрэл гэх энэ охны өвөр түрүү рүү хүчээр чихэж оруулаагүй. Өөрөө л насанд хүрээгүй охидтой холбогдож, элдэв асуудалд орооцолдсныхоо дараа бүх хэргийг цагдаагийн ажилчид руу түлхэх гэж оролдож эхэлсэн.
Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батзориг хэлэхдээ "2014 оны гуравдугаар сарын 2-ны шөнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдсэнчлэн нэр бүхий дөрвөн охин машиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригдсан нь үнэн. Шалгалтын ажиллагааг зохих журмынхаа дагуу явуулсан. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч утсан харилцааг нь шалгасан. Ингээд шалгах явцад холбогдогч иргэн С-ийн утсан дээр олон тооны холболтууд гарч ирсэн. Эдгээрийн нэг нь Хууль зүйн сайдын утасны дугаар байсан. Хууль зүйн сайдаас гэрчийн мэдүүлэг авсан байгаа.
Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Харин хууль бусаар тагнаж чагнасан асуудал байхгүй“ хэмээн мэдэгдсэн. Насанд хүрээгүй охинтой элдэв асуудлаар холбогдсон нь Х.Тэмүүжингийн буруу болохоос биш хар тамхины хэргийг шалгаж байсан цагдаа нар буруугүй л баймаар...Сарангэрэлтэй холбоотой асуудал үүссэний дараа Х.Тэмүүжин “Үүнийг Х.Баттулга зохион байгуулсан” гэж хашгирч байсан удаатай. Харин одоо хууль зүйн сайд руу үүнийгээ нялзааж “Миний хошногийг ухчихлаа” гэж орилж сууна.
Х.Тэмүүжингийн шинэчлэл нэртэй самралт
Эрх зүйн орчинг шинэчилнэ хэмээн мэдэгдэж байсан Х.Тэмүүжин үнэндээ Монголын хууль хяналтын байгууллагыг бүтнээр нь самарч орхисон гэхэд болно. Цагдаад бүтцийн өөрчлөлт хийх нэрээр нэгнийх нь цолыг хурааж, нөгөөд нь зүүж өгч, дараа нь Тахарын алба нэртэй үрэлгэн төсөвтэй үйл ажиллагаа нь тодорхой бус данхгар том байгууллага байгуулж, Японы туршлагаар, олон улсын стандартын дагуу шинээр барьж эхэлсэн эмнэлэгийн барилгын зориулалтыг доороо шоронтой офиссын барилга болгон хувиргасан. Монголдоо л хамгийн өндөр хүчин чадалтай оношлогооны "MRI”, "CTI” аппаратууд суурилуулсан байсныг нь суга татан гаргаж, энэхүү шоронтой оффис болгох гэж төсвөөс 3.7 тэрбум төгрөг зарцуулсан. Дотоодын цэргийг татан буулгасан. Басхүү согтуучуудыг эмнэлэгт аваачиж эрүүлжүүлдэг тогтолцоо бий болсон. Архи уусан согтуучуудад үйлчилсээр эмнэлэгүүд нь хөл тавих газаргүй болж, эмч нар нь агсруу хөлчүү хүмүүстэй хөх няц болтол зодолдож суудаг болов.
Тэрээр шүүхийн шинэтгэл хийнэ гэж бас л баахан сүр бадруулж, төсвөөс 11 тэрбум төгрөг авсан. Гэвч Х.Тэмүүжин тойргийн шүүхийн системийг байгуулах нь хамгийн зөв сонголт гэж хашгирсаар байгаад батлуулсан өнөөх хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдож, 11 тэрбум төгрөг зүгээр л салхинд хийсгэсэн мөнгө болж хувирав. Үнэндээ Х.Тэмүүжингийн шинэчлэл нэртэй самралт Монголын төр, төсөв хоёроор тоглож дууссан гэдэг нь тодорхой болов. Төсвөөс олон арван тэрбум төгрөг гаргаж авсан цагдаагийн хувцас хэрэгцээ шаардлага хангахгүй нь батлагдаад байна. Шоронтой оффисийн барилгаас илүү оношилгоотой эмнэлэг хэрэгтэй гэдэг нь тогтоогдов.
Цагдаа нар хуучин цолоо буцааж авч, Тахарын Ерөнхий газрыг татан буулгаж, Дотоодын цэргийг дахин байгуулахын тулд улсаас олон арван тэрбум төгрөг гаргах хэрэгтэй болоод байна. Гэвч төрөөр тоглож, төсвийн хэдэн арван тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн Х.Тэмүүжин “Миний хошногийг ухсан” хэмээн хашгирч байна. Үнэндээ түүний хошногноос дандаа факт, баримт, судлагаагүй хийсэн бүтэлгүй ажил, хий дэмий үрэгдсэн мөнгөний тоо л гарч ирсэн бололтой.
Зочин · 2015/05/25
ene niitleliig yamach medleggui ***** amitan bichdiin dee
Зочин · 2015/05/23
hongio temuujin hoshnogo temuujin boloh ni ali ni deer ym boldoo hoorhii
өндөр болгох нууц · 2015/05/22
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮
Зочин · 2015/05/22
Тэмүүжин уулаасаа бэлгийн *******************,багш байхдаал ялангуяа хөдөөний охидуудыг дүнгээр боож элдвээр дарамтлан бэлгиййн харьцаанд хүчээр оруулдаг байсан, заримд нь өвчин ч өгсөн дуулддаг.
Зочин · 2015/05/22
Тэмбүүжин шоронд байх ёстой.
Зочин · 2015/05/22
Тэмүүжин уулаасаа бэлгийн *******************,багш байхдаал ялангуяа хөдөөний охидуудыг дүнгээр боож элдвээр дарамтлан бэлгиййн харьцаанд хүчээр оруулдаг байсан, заримд нь өвчин ч өгсөн дуулддаг.
jervis · 2015/05/22
Za hol ochij ****aa!!!!Temka min zorigtoi, iluu changa duu garahgui bol hetsuudej bnashuu.!!!!!!
Зочин · 2015/05/22
энэ дорлигжав гэж элбэгдоржийн оймсны нөхөр ямар их мөнгө яасан сайхан завтай юм бэ? өөрөө юу ч хийж чадахгүй юу хийх гэж байгаагаа ч ойлгохгүй эд юмаа
Зочин · 2015/05/22
Дорлигжаваа одоо болно яасан их мөнгөтэй юм. Мөнгөөр бүх юм болохгүй шүү дээ. Бурхан дохио өгөөд байгааг ойлгож байгаа биз дээ
Зочин · 2015/05/22
онолын багш яаж сайд хийхэв дэ
ard tumen · 2015/05/22
mongol xelend xelc ug gej bdgiim da tiim ch yum medku bj yaasan ch xevleld yum bichih durtai yin za tegeed xeden xaltar togrog avchaal iim yum bichdeg bh daa ****uul mongold amidrax gej xvn ch yanz buriin l yum xuuxuum da, gorigui e
Зочин · 2015/05/22
dorligjav odoo ene hachin yavuulga zahialgaa zogsoogoochee yaasan ch zavtai yum bdgiin chaavaas bichsen yumniih ni bj bgaag kkkkk bur uur bish ineed hurchlee orovdmoor ch yum dooooo
Г.Батнасан · 2015/05/22
Хүнээс л лав гарамгүй маш их эвгүй, ******хай үнэртэй зүйлүүд гарч дээ.