Орой болгон мэдээллийн хөтөлбөрөөр үзэгч олонтой учирдаг МҮОНТВ-ийн нүүр царай болсон нэвтрүүлэгч нарын залгамж халааг Д.Одзаяа залгаж авсан билээ. Үе үеийн сайн нэвтрүүлэгчдийн халаа ийнхүү нэвтрүүлэгчийн бэлтгэл сургуулилтыг хийдэг юм байна. Эвлүүлэггүй, дубльгүй бичсэн бөгөөд СГЗ Ш.Ёолк текстийг бичжээ.

Уг бичлэг цахим хуудаснаа нийтлэгдээд 21 цаг болж байна. Энэ хугацаанд нийт 172.037 хүн үзсэн бөгөөд 21 мянга хүнд таалагджээ. Мөн 1700 гаруй сэтгэгдэл авсан бол 9 мянга гаруй шэйр хийгдсэн байна.