Нийслэлийн Онцгой байдлын газарт Баянгол дүүргийн наймдугаар хорооны 16 дугаар байрны 6 давхарт айлд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр иржээ. Уг дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход долоон настай хүү гаднаасаа цоожлуулсан байжээ.

Өрөөнд нь утаажилт ихтэй, хаалгыг гаднаас нь онгойлгох боломжгүй байсан тул аврах албаныхан долоон давхарын айлын цонхоор дамжин зургадугаар давхарт нэвтэрч хүүг аварчээ.

Гал унтраах ангийг очиход оршин суугчид дотор нь хоёр хүүхэд байгаа гэж мэдээлсэн ч нэг хүүхдийг ээж нь гадагш авч гарсан байжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийг гэрт нь харах хүнгүй үлдээхгүй байх, гэр орон сууцны галын аюулгүй байдыг хангахыг нийт эцэг эхчүүд, иргэдэд нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.

Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.