Зүүн Өмнөд Азийн 14 орны төв банкны бодлогын түвшний шийдвэр гаргагчид “Мөнгөний бодлого тодорхойлоход санхүүгийн зах зээлээс мэдээлэл цуглуулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах түвшинд хэрхэн үр дүнтэйгээр ашиглах нь” сэдвийн дор Улаанбаатар хотноо 2015 оны зургадугаар сарын 14-19-ний өдрүүдэд нэгдсэн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

Уулзалт, хэлэлцүүлгийн гол зорилго нь санхүүгийн томоохон бодлого тодорхойлоход санхүүгийн мэдээллүүдийг хэрхэн цуглуулах, ашигтай мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үр дүнд бодлого боловсруулах, санхүүгийн зах зээлийн оновчтой бодлого төлөвлөхөд санхүүгийн мэдээллийн солилцоо, ашиглалтыг сайжруулах талаар харилцан туршлага, санал солилцоход оршино.

Зүүн өмнөд Азийн төв банкны уулзалт, хэлэлцүүлэгт Бангладеш, Бруней, Камбож, Энэтхэг, Индонейз, Лаос, Малайз, Монгол, Непал, Шинэ Гуяана, Филиппин, Шри-Ланк, Хятад-Тайвань болон Тайландын төв банкны төлөөлөл оролцож байна.Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгийг Монголбанкнаас зохион байгуулж байгаа аж.

О.САР