Энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр 391 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 274 дуудлага бүртгэгдсэн байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан аж. Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр нэгдүгээр багийн нутаг УБ-Дархан чиглэлийн 105-106 км-т Х.Аванте маркийн Б жолоочтой авто машин нь Т.Ист маркийн авто машинтай мөргөлдөж 28 настай эрэгтэй О нас барж долоон хүн гэмтсэн байна.

Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.