Өнгөрсөн онд  Баруун урт-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн автобус осолдож ослын улмаас долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэхүү ослын шалтгааныг жолоочийн  буруутай үйлдлээс буюу хурд хэтрүүлснээс болсон  гэж тогтоож тус жолоочид долоон жилийн хорих ял оноосон. Олон хүнийг амьдын хагацал үзүүлсэн энэ ослын улмаас 26 настай эхнэрээ алдаж зургаахан сартай охин таван настай хүүтэйгээ үлдсэн залуу ямар ч хариуцлага хүлээгээгүй бас ажлаа ч сайжруулахгүй байгаа авто тээврийн үндэсний төв, зам тээврийн  яаманд гомдолтой байгаагаа ийнхүү бичжээ.

 

ҮНЭХЭЭР ИХ ХАРАМСАЖ БАС ГОМДОЖ БАЙНА...


Хоёр гуравхан ХАРИУЦЛАГАГҮЙ хүнээс болж өдий залуугаараа ийм амьдарлыг туулна гэдэг ямар хэцүүг энэ хүмүүс даан ч мэдэхгүй л дээ. Амьдарлынхаа хамгийн аймшигтай нэг жилийг арай ядан давж байна. Үүний цаана эргээд тавиас жаран жил байгаа гэж бодохоор... Би ч яахав муу хүн үхдэггүйн адилаар үхтлээ л амьдрах байлгүй. Харин миний муу хань л хоёр хүүхдийнхээ өсөж том болохыг, цэцэрлэгээ төгсөхийг, сургуульд орохыг нь, миний хөгширөхийг харж чадахгүй дэндүү азгүй хүн юм.
Өчнөөн хүн суулгаад явж байсан тэр автобусны жолооч Болдбаатар нь 70км цагаас хурдаа хэтрүүлээгүй байсан бол, Авто тээврийн үндэсний төвийн шуурхай удирдлага дээр жижүүрлэж байсан Оюунтуяа харсаар байж битаий хурд хэтрүүлээд бай гээд ганцхан удаа сануулаад хэлчихсэн бол, аймгийн Тээвэр авто замын газрын Хүрэлсүх нь тэр хурд хянадаг 2 телевизийг нь ажилд оруулаад араас нь хяначихдаг байсан бол өнөөдөр миний амьдрал имйм хөмөрсөн тогтоо шиг харлаж, миний гэр бүл нулимсан далайд живэхгүй л байх байсан гэж бодох юм. Би уул нь юманд гомдоллож, гоншигоноод байдагүй хүн ГЭХДЭЭ Л ҮНЭХЭЭР ИХ ХАРАМСАЖ ГОМДОЖ БАЙНА.


Бас өнгөрсөн хугацаанд ажлаа сайжруулая, хариуцлага хүлээдэг болоё гэж сэтгэл гаргадаг нэг ч төрийн албан хаагч энэ салбарт байдаггүйг мэдлээ. Осол болоод яг нэг жил боллоо хариуцлага хүлээх ёстой жолооч нь ч хуулийн дагуу хариуцлагаа хүлээлээ гэхдээ засаж сайжруулах үнэхээр их зүйл байгааг олж харлаа. Бүгд л "би мэдэхгүй, мэддэггүй, эрхгүй, дархгүй" болж хувирах юм. Үүнийг нь мэдээд түрүү жилийн 9 сараас хойш салабарын хууль тогтоомж чинь болохгүй байнаа бүгд ширээний ард суугаад ярилцая, засаж сайжруулая, эрх үүргээ хувиарлаж авая, хариуцлагаа сайжруулая гээд бүх л яам тамга, хэлтсийн дарга, үндэсний төв, аймгийн холбогдох мэргэжилтнүүдээр нь гүйлээ. Зам тээврийн яам, авто тээврийн үндэсний төв, аймгийн тээвэр авто замын газар, авто тээврийн үндэсний төвийн аймгийн салбар, замын цагдаа, тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг бүх компаниуд бүгд нэг ширээний ард суугаад ганцхан өдрийн зөвлөгөөн л хийхэд хангалттай. Харамсалтай нь хөөцөдөөд хөөцөлдөөд эргээд жил болоход 3 сар үлдэж. Тэгсэн хэр нь өөр зүйлдээр дэндүү анхаараад байх юм.
Муугаар бодож маргааш эргээд нэг автобус унахад яг л бахь байдгаараа миний үзсэн жүжгийг тэр хүмүүс үзээд, авто тээврийн хэдэн компаниуд нь нэгнийхээ алдаан дээр дөрөөлж тээврийг нь булаах гэж дээгүүр доогуур хөөцөлдөж, нэг дарга нь өөрийн компанийг зүтгүүлсэн үзэгдэл үргэлжлэх болно.
Би тээврийн компаний захирлыг буруутгахгүй байгаа. Тэрний буруу ч гэж юу байхав. Нэг бизнесс хийгээд явж байгаа л залуу. Бас нэг хариуцлагагүй нөхрөөс болж босгосон бизнес амьдрал нь нурж байгаа л залуу. Гэхдээ үнэхээр дайчин, хор шартай залуу санагдаж би бас үнэлсээн. Эргээд тээвэртээ явъя  энэ хохирсон хүмүүсийн нэгнийх нь болтугай эмчилгээний зардлыг өгье гээд зүтгэсэн. Даан ч нөгөө л ашиг сонирхол нь давамгайлсан нөхдүүд өдөрт нь тээврийг нь зогсоогоод бүтэн жил сул зогсолт хийлгээд, банкны өрөнд унагаж байна. Хуулийн байгуулалгуудын шат шатны дүгнэлтээр компани буруугүй гэж дүгнэсэн ч хэн нь ч тоосонгүй. Хүний амийг хүний амиар ч нөхөж болохгүй. Гэхдээ ослын улмаас гэмтэж бэртээд өч төчнөөн зардал гаргаж гадаад дотоодод эмчлүүлж байгаа энэ олон хүмүүсийн хохирлыг нөхөн төлөх асуудал хэдэн хүний лоббиноос болоод төлөгдөхгүй хохирсон дээрээ хохир гээд нэг бизнесс хийж байгаа залуугийн бизнесс дампуураад хоцорж байгаа нь бас их харамсалтай юм.
Нөгөө талаар Төр хувийн хэвшлийг хүчинддэг нэг жишээг харлаа. Улсын төсвийн 6 ТЭР БУМ төгрөгөөр зам тээврийн яам тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниудын автобусанд ЖИ ПИ ЭС тавьж улсын хэмжээнд бүх тээврийн хэрэгслийг хөдөлгөөн, хурд, байршилыг хянах алба бүтцийг авто тээврийн үндэсний төв дээр байгуулаад ажилуулж байсан. Үүнийхээ хариуд гэрээний дагуу тээврийн компаниудаас элдэв янзын төлбөр хураамжуудыг авч байсан. Тэр байтугай автобусны жолоочид хурд хэтрүүлэхгүй байх сануулга өгсөн утасны төлбөрөө хүртэл нэхэмжлэлээр авж байсан. Харин гэрээний дагуу хариуцлагаа хүлээж чаддаггүйн тод жишээг энэ жишээ тодоор харуулж байна. Хайран татвар төлөгчдийн 6 ТЭР БУМ төгрөг. Шүүх дээрх хоёр төрийн байгууллагыг тээврийн хэрэгслийн хурдыг хянах үүргээ биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гээд иргэний хариуцагчаар шүүхэд дуудахад 3 шатны шүүх хуралд нэг ч удаа төлөөлөл оролцоогүйн дээр Авто тээврийн үндэсний төв нь Яамаа гүжирдэж худал мэдүүлэг хүртэл өгсөн нь прокурорын даалгавараар тогтоогддог. ийм мэтийн сонин сонин үйл явдлыг их л үзлээ дээ.
Одоо салбарын ой гээд баахан юм тэмдэглэх л юм гэсэн. Ядаж нэг зөвлөгөөн хийчихвэл...

 

 

С.Гүнжээ