Монголын Залуучуудын холбоо нь Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдааны тогтоолын дагуу залууст хамгийн их тулгамдаж буй асуудал руу чиглэн ажиллах 16 байнгын хороодыг амжилттай байгуулж, эхнээс нь тамга тэмдгийг нь гардлуулан өглөө. Тодруулбал Залуучуудын Спортын байнгын хороо 2015.07.09-нд албан ёсны тамга тэмдгээ гардлаа. Тус байнгын хороо нь нийт залуучуудаа биеийн тамир,  спортоор хичээллүүлэх, идэвхитэй хөдөлгөөн, эрүүл чийрэг байлгах тал дээр анхаарч, үйл ажиллагаа чиглүүлэх бөгөөд Үндэсний спортыг дэмжих, залуу үед өвлүүлэх, сурталчлах зорилгоор ч олон талт үйл ажиллагааг төлөвлөжээ.

Залуучуудын Спортын байнгын хороо анхдугаар хурлаа 2015. 07.02-нд хийж, тус хорооны даргаар Монголын Карав мага /Бодит тулаан/ холбооны Удирдах Зөвлөлийн Гишүүн Б. Батзориг сонгогдон ажиллаж байна.