АНУ-ын Лос Анжелос хотноо эдгээр өдрүүдэд дэлхийн тусгай олимп зохион байгуулагдаж байгаа. Тэмцээний 100 метрийн гүйлтийн тамирчин М.Даваажаргал мөнгө, Б.Номиндарь хүрэл медаль хүртлээ.Ингэснээр манай улс тэмцээнээс хоёр мөнгө, хоёр хүрэл медалийн эзэн болоод байгаа юм.
Энэ удаагийн тусгай олимпт 170 гаруй орны 7000 гаруй тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 16 тамирчин багш дасгалжуулагчдын хамтаар Лос Анжелос хотыг зорьсон юм .

 

Дашрамд сонирхуулахад, Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг нийгэм, олон нийтэд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага юм. Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулан зуны болон өвлийн олимпыг хоёр жил тутам зохион байгуулдаг байна.