Орчуулагч Д.Болдбаатар: Гаалийн албанд ядаж "Чонон сүлд" романыг аваад уншчихдаг хүмүүсийг ажиллуулдаг байвал мөн гоёо
2015/08/03
Орчуулагч Д.Болдбаатарыг танихгүй хүн Монголд ховор. Түүнийг гаалийн ажилтнууд түүнийг огт танихгүй урьсан зочдоос нь татвар татчих гээд орчуулсан номыг нь хэт өндрөөр үнэлсэн тохиолдол саяхан гарчээ. Энэ тухайгаа өөрийн нүүр хуудсандаа "Маргаашийн арга хэмжээнд оролцох зочдоо тосохоор Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр очлоо. Ирсэн зочид бүгдээрээ гараад дууссан боловч миний тосох хүмүүс байдаггүй шүү. Суудал энэ тэр нь багтаагүй юм болов уу гэж бодоод буцах гэж байтал "Чонон сүлд" романы Ян Көгийн амьд дүр нь гэгддэг Чэнь Зи Цюнь гуай царай нь жаахан барайчихсан гараад ирлээ. Маргаашийн арга хэмжээнд зориулан монгол бичиг дээр хэвлэгдсэн дөчин номыг аваад ирээрэй гэж захисан минь гай болох юм гэж яахин мэдэх билээ дээ? Уг нь хүн болгон арван ном авчирсан юм л даа. Тэгээд тэр хүнд асуудлыг зохицуулахаар яваад ортол нисэх буудлын гаалийн ажилтан гурван нөхөр хар тамхи, алан хядагчдыг илрүүлчихсэн юм шиг ирсэн дөрвөн зочинг ёстой нэг бүлтэгнүүлчихсэн зогсож байх юм.
Дөрвөн хүн тус бүртээ арван ном авчрах гэдэг энгийн хүний эрүүл ухаанаар бодоход тэгтэл айхтар асуудал болчихмооргүй санагдах юм. Тэгээд Монгол улсын гаалийн холбогдох хууль тогтоомжийн дагуу бол Зян Рун зохиолчийн гарын үсэг, батламж байсан тохиолдолд Монгол улсын дархан хилээр тэр дөчин ном нэвтрэх учиртай болж таарлаа. Төрийн хууль тогтоомж байгаа хойно түүнийг давах зориг зүрх надад хаана байх билээ. Гол нь нөгөө л хар тамхи, алан хядагчдыг илрүүлсэн мэт сүртэй догшин харц, өндөр чанга дуунаас нь хичнээн их ичсэн гэхэв. Хүний өмнөөс ичих гэдэг мөн ч айхтар зүйл байдаг ажгуу. Нөгөөдүүлийн дуу ихсэхийн хэрээр миний хулхи буусаар гаалийн татвар 15 хувийг оноохоор болж асуудал нааштай эргэв үү гэтэл дэлгэцийн өмнө суусан залуу хархүү наад ном чинь 30 мянгаар зарагдаж байгаа. Тийм болохоор 30 мянгын 15-хувиар бодож татвар авна гэдэг айхтар лүндэн буулгадаг байгаа. Ном уншдаггүй байрын тэр нөхөр хаанаасаа юугаа бодож олохоороо 30 мянга гэдэг айхтар том тоог бодож гаргадаг байна даа. Чонон сүлд роман хэвлэгдсэн цагаасаа хойш дөрвөн жилийн турш 9500-хан төгрөгөөр зарагдаж байсан шүү дээ гэдгийг ойлгуулах гэж гадаадын хүмүүсийн нүдэн дээр бас л 10 минут шахам гөлөг болох нь холгүй яаж доогуур харан гөлөлзөж дорой дуугарч байсан бол доо гэж бодохоор бас л нүүр байтугай зүйл улаймаар санагдаж байна. Тэгж тэгж тавин мянган төгрөг өгсөн болоод салсан. Мөртлөө ахлах байцаагч гэж юмны наад цаадхийг ойлгодог нэг хүүхэн ирээгүй бол асуудал хаашаа ч эргэх байсан юм билээ гэж санагдахаар байсан шүү.
Уг нь улс орны нэр хүнд, түүний нүүр царай болсон гаалийн албанд ядаж "Чонон сүлд" романыг 9500 төгрөгөөр худалдан аваад уншчихдаг хүмүүсийг ажиллуулдаг байвал мөн гоёо оо хэмээв.
зочин · 2015/08/14
болдбаатар өөрөө төрийн хуулиа дээдэлдэггүй мал юм аа.Гаалийнханд ямар ч буруу байхгүй шүү. Тэд нар чинь шөнөжин ажилтай хонондог олон цаг ниссэн янз бүрийн хүмүүст загнуулахдаа загнуулж загнахдаа загнаад л байж байдаг юм.Ядахдаа тэр уйлан алдаал БАЙГАА 50000 төгрөг нь хүүхдийн хоолны мөнгө эмгэд өвгөдийн тэтвгэвэр болдог гэдгийг болдбаатар мэтийн хятадын бөгс долоох дөхсөн нөхдүүд мэдэж аваарай...Чонон сүлд бол Монголчууудын чонон тотемийн үзлийг доош нь хийсэн Монголчууд чоноо устгаад дараа нь хятадад уусж буй тухай далд агуулгатай зохиол юм.Тиймээс энэ номыг хурааж аваад устгавал таарна....
Зочин · 2015/08/06
Чонон сүлд уншиж цагийн гарз хийж байснаас гаалийн хууль уншаад сууж байсан нь дээр байхдаа .
Зочин · 2015/08/04
bi gaaliinh bas ene duff zohioliig unshsan...
Зочин · 2015/08/04
Чи мундаг уу бусад нь муухай гэсэн бодолтой хүн бусдыг ном унш гэж хэлэх эрх байна уу найзаасаа хаснаа сонин санагдчлаа. Өөрийгөө магтсан хүн орчуулсан гэж бодохоор уншсандаа харамсчлаа
Зочин · 2015/08/04
Өөрөө хуулиа эхлээд уншаач
saran · 2015/08/04
tavaraa toloh l estoi shuu deee
Зочин · 2015/08/04
Чонон сүлд зохиолыг Нууц товчоо, Ч.Лодойдамбын Алтайд, Тунгалаг тамир романтай зүйрлээд байн уу. Ганц бүлэгт нь ч хүрэхгүй, Гаалийнхан хятадын зохиолын орчуулгыг шүтэх үү, ГЕГ-ын даргын баталсан журмаа дагах уу, ойлгомжтой
зочин · 2015/08/04
би хүүхэд байхсан, 12 той л байсан байх, тэр үед нар жаргаж, харуй бүрий болох дөхөж байсан, морь унаад хонь тууж явахад араас нилээд зайтай 300 метр байх, нэг чоно дагаад байсан. эргэд харахаар явахаа болиод зогчихно, хонио туугаад явахаар араас бөг бөг шогшоод л. эргэж харахаар л зогсоно. нэг л зэвүүн бас аймаар.харанхуй болтол хонио туувал. дагаж яваад нэг гэдэс гарч авий л гэж чоно бодсон байхдаа, манайх нүүж явсан тул тун удалгүй би майхныхаа бараад харсан. чоно ч бараагүй болсон. бас нэг түүх ярихад манай нэг эгчийг бас хонио тууж явахад нь чоно дагаад байсан гэсэн. хашхирахаар нь бүр доог хийгээд, тоосон шинжгүй байсан гэдэг шүү. эмэгтэй хүнийг бол элэг барьдаг гэсэн. чоно бол маш хүчтэй эрүүний булчинтай малын гуянаас ганц зуугаад татахад өм аваад л явна. тэгэхээр чонын тухай балай зохиолыг нухчин дарах зохиолыг хэн нэгэн монгол хүн бичнэ гэдэгт найдаж байна.
зочин · 2015/08/04
чонон сүлдийн талаар хэлэхэд үнэхээр хошин жүжиг, өрөвдөлтэй... инээд хүрмээр. жишээ нь гэрийн нохойтой чоно зодолдоод дээр доороо орж явсаар гэрийн хана ирээд мөргөхөд хүн цочоод сэрдэг ч гэх шиг... ийм хүн байх уу, сайн боддоо. бас эмэгтэй хүн чоныг хүүтэйгээ нийлж сүүлдээд, сүүлийг нь тасдсан ч гэх шиг... хониороо чоныг бүсэлж, шахаж байгаад барьсан ч гэлүү алсан ч гэлүү... ийм өрөвдмөөр сэтгэлгээ гэж байх уу. энэ угаасаа уншаад эхэлхэд л гарч байгаа зүйлс нь... цааш нь уншаагүй, ой гутмаар худлаа зохиол...энэ балай номыг хүмүүс угаасаа уншихгүй ээ. болдбаатар гуайг ийм юм орчуулаад сууж байхаасаа ич л гэж хэлмээр хэзээ ч чоно эмэгтэй хүн хүүхэд хоёрт сүүлдүүлээд байж байдаггүй л байхгүй юу даа. чоно бол чоно тэр хэдэн хонинд орсон байлаа ч, зуугаад зуугаад, сэглээд сэглээд гардаг амьтан. эмэгтэй хүн хүүхэд хоёрыг бол элэг барих нь хамгийн аймаар, шөнө дөлөөр улих нь эмэгтэй хүн байтугай эрэгтэй хүн жихүүцмээр зэвүүн. тэнгэрийн муухайд ихэвчлэн айлын хотруу ордог,
Зочин · 2015/08/04
Ooroo huuli jurmaa unshuul taarna heden nom avj orj ircheed yu yu ged bna harin ooroo harin gaaliin tuhai huuli unshmaar yumaa
Гаалийн ... · 2015/08/04
Хуулиа унш болдбаатар гуай зорчигчийн журмаар хэдэн ном улсын хилээр татваргүй нэвтрүүлдэг гэж байна вэ? Өөрөө хуулийн анхан шатны мэдлэггүй нөхөр байна ингэж өөрөө онигоо болов оо гэж
Зочин · 2015/08/04
9500 tugruguur awaad unshad ch hairan nom she dee yag unendee
Зочин · 2015/08/04
Gadniihan gehleer tgd yah estoi yum be erhem Boldbaatar guai. Ajillaj l bga Bol aliwaa huuli durmendee zahiragdah ni buruu zuil gj uu?????
Зочин · 2015/08/03
Hovdiin gaaliin dargaar gaalias huugdsun nuhriig tomilson ni gaaliin huuli durmend niitsej baigaa yu?
Хүрлээ · 2015/08/03
Олигтой ном биш шүү дээ. Сүртэй юм
Зочин · 2015/08/03
ёстой балай ном бас кино нь ч гэсэн,гаалийн ажилтан залуу уншаагүй нь аз,би уншсандаа маш их харамссан
Зочин · 2015/08/03
Чонон сүлд гэж нэг ном монголчуудыг дорд үзсэн ном бна лээ миний дургүй маш их хүрсэн энэ номыг бүүр Монголын хилээр оруулж ирэхийг хориглох хэрэгтэй
Мс · 2015/08/03
Монголчуудыг ганцаардсан чоно шиг үлдээж, хужаад уусгаад уучлаарай гэсэн утгатай болохоор аргагүй. Чи өөрөө наад номоо сайн унш. Татвартаа биш
Зочин · 2015/08/03
jaahan dongioduu garuud l toriin huwtsasaar gangardag shig sanagdaad baih bolloo suuliin heden jil