Б.Алтантуяа, Б. Мөнгөнзул нар тэргүүлж байна
2015/08/07
Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Солонгос улсын Сүван хотод 8 сарын 3-11 хооронд болж байна. Нийт 15 орны 282 өсвөрийн шатарчид оролцож байгаа бөгөөд 5 өргийн дараах байдлаар Манай улсын өсвөрын баг тамирчид амжилттай өрсөлдөж байна.
Одоогийн байдлаар 10 насны ангилалд Б.Алтантуяа, Б.Мөнгөнзул нар тэргүүлсээр байна.
Манай улсаас эрэгтэй 17, эмэгтэй 13 тамирчин тус тэмцээнд оролцож байгаа бөгөөд багийн ахлагчаар Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Г.Эрдэнэбаяр ажиллаж байна.
эх сурвалж: www.tusgaar.mn