Сүүлийн 9 жилийн хугацаанд бие даасан тоглолт хийгээгүй Люмино хамтлагийнхан маргааш буюу 8-р сарын 21-нд "CROCUS EVENT HALL"-д удаан хүлээлгэсэн тоглолтоороо фенүүдтэйгээ уулзахаар болсон билээ.

Энэхүү тоглолтонд та бидний сонсох дуртай, сэтгэлд хоногшсон дуунууд бүгд дуулагдаж, сэтгэл зүрхийг чинь чичигнүүлэх гэнэ. Хуучны хэмнэлийг шинэ үетэй нэрсэн тус үдшийн энгийн тасалбар 40.000, V.I.P тасалбар 150.000 төгрөгийн үнэтэй. 

Тасалбарыг:

  • Hi-Fi рекордс
  • Оранж рекордс
  • Easyticket.mn -ээр худалдаалагдаж байгаа юм.

Мөн 1900-1188 дугаарт хандан үнэгүй хүргүүлэх боломжтой. Дашрамд дурдахад үзэгчдийн тоо хязгаартай бөгөөд цөөн тасалбар үлдээд байгаа тул та яараарай !!!

А.Док