Сүүлийн 9 жилийн хугацаанд бие даасан тоглолт хийгээгүй Люмино хамтлагийнхан өнөөдөр буюу 8-р сарын 21-нд "CROCUS EVENT HALL"-д удаан хүлээлгэсэн тоглолтоороо фенүүдтэйгээ уулзахаар болсон билээ.

Гэвч сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд "Люмино хамтлагийн тоглолтын тасалбар дууссан гэх мэдээлэл газар авах боллоо. Энэхүү мэдээлэл ор үндэсгүй, эх сурвалжгүй худал мэдээлэл бөгөөд та тасалбарыг дараах газруудаас авах боломжтой хэвээр байгаа аж.

Тасалбарыг:

  • Hi-Fi рекордс
  • Оранж рекордс
  • Easyticket.mn
  • CROCUS EVENT HALL дотроос шууд авч орох боломжтой.
  • Мөн 1900-1188 дугаарт хандан үнэгүй хүргүүлэх боломжтой. 

Энэхүү тоглолтонд та бидний сонсох дуртай, сэтгэлд хоногшсон дуунууд бүгд дуулагдаж, сэтгэл зүрхийг чинь чичигнүүлэх гэнэ. Хуучны хэмнэлийг шинэ үетэй нэрсэн тус үдшийн энгийн тасалбар 40.000, V.I.P тасалбар 150.000 төгрөгийн үнэтэй. 

А.Док