"Эрчим бонд"-ын хоёрдогч зах зээлийн арилжааг нээлээ
2015/08/25
Монголын анхны даатгагдсан компанийн бонд болох “Эрчим бонд” нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 18.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 50,000 ширхэг анхдагч зах зээл дээр амжилттай арилжигдаж, бүртгэгдлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 08 сарын 24-ний 3/3798 албан тоотыг үндэслэн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг 2015 оны 08 дугаар сарын 25-ний өдөр буюу өнөөдөр нээлээ.
Компанийн бондыг эзэмшигч нь анхдагч зах зээлээс гадна хоёрдогч зах зээл дээрээс хүссэн үедээ худалдан авах болон эргүүлэн худалдах боломжтой юм.