Монголын зүрх Хэнтийн залуучууд чууллаа
2015/08/26
НАМЗХ-ноос энэ жил 21 аймаг, 9 дүүрэгт “Залуусын чуулга уулзалт”-ыг зохион байгуулахаар санаачлан одоогоор хэд хэдэн аймагт амжилттай зохион байгуулаад байгаа юм. Энэ удаад Хэнтий аймгийн Баян-Адарга суманд «МОНГОЛЫН ЗҮРХ ХЭНТИЙ» уриан дор 500 гаруй залуусын чуулга уулзалт энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тус чуулга уулзалтанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Н.Ганбямба, НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, НАМЗХ-ны ерөнхийлөгч асан Хэнтий нутгийн ууган хүү Л.Оюун-Эрдэнэ, Хэнтий аймгийн НАМЗХ-ны дарга Д.Амгаланбаатар, “Рояал” академийн захирал Н. Учрал болон аймгийн МАН-ын удирдлагууд, мөн 19 сумын 500 гаруй залуучууд оролцсон юм. Нийт хоёр өдрийн турш үргэлжилсэн тус чуулга уулзалтын эхний өдөр НАМЗХ-ны ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнэ, Монголын “Рояал” академийн захирал Н.Учрал нар “Залуучуудын манлайлал”, “Нийгмийн Ардчилал” үзэл санааны болон боловсролын сэдвээр багц сургалт, ярилцлагыг зохион байгуулснаас гадна урлаг, спортын тэмцээн уралдаанууд болж өнгөрсөн юм. Тухайлбал, Үндэсний бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 40 бөх тойргоор барилдаж, Батширээт сумын харъяат сумын заан н.Бадрах түрүүлж, Өмнөдэлгэр сумын харъяат аймгийн начин н.Алтанцоож үзүүрлэсэн байна. Энэхүү барилдааныг Хэнтий аймгийн Үндэсний бөхийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, аймгийн начин Г.Нэргүйбаатар хамтран зохион байгуулсан бөгөөд тэрээр хэлэхдээ “Манай аймагт Самдан аваргын барилдаанаас өөр ийм олон залуу цолтой бөхчүүд нэг дор цуглан тойргоор барилдаж байгаагүй” хэмээн ярьж байснаас үзвэл нилээн томоохон барилдаан болсон нь харагдаж байгаа юм. Гар бөмбөгийн тэмцээнд 21 баг тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорьсноос Бор-Өндөр сумын баг тамирчид түрүүлж, Баян-Адарга сумын баг 2-р байр, Биндэр сумын баг 3-р байранд, олс таталтын тэмцээнд 24 баг өрсөлдсөнөөс Өмнөдэлгэр сумын баг тус тус түрүүллээ. Чуулга уулзалтын хүрээнд багуудын дунд зохион байгуулагдсан спортын болон урлагийн уралдаан тэмцээнүүд нь залуусын авьяас, ур чадвар, авхаалж самбаа, эв нэгдэл, зохион байгуулалтын өндөр чадварыг сорьсон тэмцээн болсон бөгөөд нийлбэр дүнгээр Өмнөдэлгэр сумын баг тамирчид тэргүүн байранд орж, цомын эзэд боллоо.
Мөн энэ үеэр НАМЗХ-д 200 гаруй залуус шинээр гишүүнээр элсэж үнэмлэхээ гардан авч, НАМЗХ-ны дээд шагнал “Алтан од” медалиар Баян-Адарга сумын иргэн, НАМЗХ-ны гишүүн Н.Эрдэнэбат, Бор-Өндөр сумын НАМЗХ-ны гишүүн С.Гантулга нар шагнагдлаа. Мөн “Сайн малчин” медалиар 11 залууг, “Монгол таньдаа зүтгэе” медалиар 7 залууг шагнаж урамшуулсан юм. Үдшийн цэнгүүнд Реппэр Gee, Дуучин ВХ, A Сool, Татар хамтлагийн Заяа, Take off хамтлагийн Баясук, Дуучин Анхаа болон Хэнтий аймгийн гаралтай дуучид ая дуугаа өргөсөн байна.
Монголын залуусын зүрхэнд, тархинд
Монгол эх орны минь маргаашийн хувь заяа зураастай...
Зочин · 2015/08/29
1924 ОНД КОММУНИСТУУД БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛЖ ӨӨР ХҮН ТЭДНИЙГ АЛСАН МЭТ ХУДАЛ КИНО ХИЙЖ ,ХУДАЛ ЯРЬЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛАН ИТГЭХГҮЙ ЗАРИМЫГ НЬ БУУДАЖ ӨӨРСӨДДӨӨ ХЭДЭН ҮЕЭЭР НЬ ИТГҮҮЛСЭН. 1990 ОНД АРДЧИЛАЛ ЯЛСАНААР АРД ИРГЭД АЙДАС ХҮЙДЭСЭЭСЭЭ САЛЖ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН. АДГИЙН ТЭНЭГ МУНАГ, МУЛГУУНУУД НЬ ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н , М,А,Х,Н-ТАЙГАА ҮЛДСЭН. БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД ИЧДЭГГҮЙ ЮМ УУ? АРДЧИЛСАН НАМ Л МОНГОЛЫГ ӨӨД НЬ ТАТНА. БУСАД НЬ ЯМАР НЭГЭН АРГААР АЛБАН ТУШААЛТАЙ БОЛООД ЗӨВХӨН ӨРӨӨ БАЯЖИХЫГ БОДОЖ БАЙГАА. УЯНГА, ГАНБААТАР, БОЛОРЧУЛУУН НАР ХУДЛАА ШҮҮ. 88583399 Ш.Ү ХӨДӨЛГӨӨН