С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар бензийн үнийг бууруулахыг шаардлаа
2015/09/02
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар шатахууны үнийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжидэд асуулга тавьж, үнийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авахыг шаардлаа. Учир нь 2014 оны тавдугаар сард дэлхийн зах зээл дээр нэг баррель нь 112 ам.долларт хүрсэн газрын тосны үнэ тогтмол буурсаар 2015 оны нэгдүгээр сард 63 ам.доллар, өнөөдөр 42 ам.доллар болоод байна. Иймд дэлхийн зах зээл дээр үнэ нь гурав дахин буурсан нефть бүтээгдэхүүнтэй холбогдуулан манай дотоодын зах зээлийн үнийг ганц ч төгрөгөөр буулгах зохицуулалт хийгдэхгүй байгаагийн үндэслэл шалтгааныг тайлбарлаж, УИХ, олон нийтэд мэдээлэхийг Уул уурхайн сайдаас хүссэн байна.
2015 оны нэгдүгээр сард УИХ Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нефть бүтээгдэхүүний онцгой албан татварыг валютаар биш төгрөгөөр тооцож, ингэхдээ 1 ам.долларыг 1450 төгрөгөөр бодож авдаг болсон нь ам.долларын ханш 1990 төгрөгт хүрсэн өнөөгийн нөхцөлд импортлогчдод томоохон хөнгөлөлт болж байгаа юм. Мөн шинэчлэлийн Засгийн газар 3,5 их наяд төгрөгөөр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж, үүнээс “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд нефть импортолдог 12 компанид 190 тэрбум төгрөгийн зээлийг маш бага хүүтэй өгч, Монголбанк нефть импортлогчдод ам.долларыг зах зээлийн ханшаас хямд үнээр олгож ирсэн.
Тиймээс дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авах, шатахууны үнийг улсын хэмжээнд ижил байлгах боломж, тооцоо судалгааны чиглэлээр тодорхой мэдээлэл өгөхийг энэхүү асуулгад онцолжээ
Зочин · 2015/09/03
М.А.Н ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 3 САЯ ХҮНИЙГ СҮЙРҮҮЛЭХ ГЭЖ ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД, ОЮУ ТОЛГОЙГ ГАДНЫ ЛУЙВАРЧИНД ЗАРЖ МӨНГИЙГ АВААД БУРУУГ НЬ БАЯРЦОТРУУ ЧИХЭЖ ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ХААНА Ч БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ ГАДААДРУУ ГАР Ч ЗУГТААСАНЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ӨӨРСДӨӨ АРД ТҮМНИЙГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛЧИХЭЭД АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ НАМ БОЛЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА, ӨРӨНД БАРИГДЛАА А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ МУУ БАЙНА ГЭЖ ХУДЛАА ГОНГИНОЖ БАЙНА. М.А.Н ТАВАН ТОЛГОЙГ ХУЖААГИЙН ЛОМБАРДАНД ТАВИАГҮЙ БОЛ ИНГЭТЛЭЭ ӨРӨНД ОРЖ ХЭЦҮҮДЭХГҮЙ Л БАЙСАН .А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАДААДААС МӨНГӨ БОСГОЖ ЧАДААГҮЙ БОЛ БИДНИЙ АМЬДРАЛ БҮР ХЭЦҮҮДЭХ БАЙСАН. БИД ХАРИН ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЯРЛАХ ЁСТОЙ. ТЭГЭХЭЭР ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НЬ А.Н-ЫНХАН БИШ ЭХ ОРОНДОО ИРЭХ НҮҮРГҮЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ГАДАГШАА ГАРЧ ЗУГТААСАНААРАА М.А.Н-ЫНХАН БОЛЖ ТААРНА БИЗ ДЭЭ. А.Н Л УЛС ОРНЫГӨӨД НЬ ТАТНА. 88583399 Ш.Ү.ХӨДӨЛГӨӨН
Зочин · 2015/09/03
АМАРЖАРГАЛ АЛБАН ТУШААЛ АВЧ ЧАДААГҮЙ БОЛОХООР ХОРССОНДОО ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА. ӨӨРӨӨ ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН ШҮҮ ДЭЭ. МУУДАА Л ХУСАГДСАН ШҮҮ ДЭЭ. АЛУУРЧИН М.А,Н-ЫНХНЫ ШАНТААЖЛАДАГ АРГА ТУРШЛАГЫГ СУРЧИХАЖ ДЭЭ. САЙД БОЛГОЧИХ ЮМ БОЛ М.А.Н-ЫН Ө.ЭНХТҮВШИН ШИГ ТАГ ЧИГ БОЛОНО ДОО. БУЗАР АЛУУРЧИН МАН-Д БИЕЭ ҮНЭЛЭЭД ТЭДНИЙ ДААЛГАВРААР ЯРЬЖ БАЙХ ШИГ БАЙНА . Ш.Ү.Х