МАН-ын удирдлагууд чөлөөлөх дайнд оролцсон ахмадуудад "Тусгаар тогтнол"-ын одонгоор шагналлаа
2015/09/02
УИХ-ын дэд дарга, Монгол Ардын намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа нар чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан энэ дайнд оролцож, гавъяа байгуулсан ахмад дайчин Д.Дэнзэн, Т Палам нарыг Монгол Ардын намын дээд шагнал болох “Тусгаар тогтнол”-ын одонгоор энгэрийг нь мялаалаа. Монгол Ардын намын дарга М.Энхболд хэлэхдээ”1945 оны чөлөөлөх дайны 70 жилийн ойг Монгол Улс, мөн энэ дайнд цэрэг дайчдаа оруулсан улс орнууд ялалтын баяр тэмдэглэх үйл ажиллагаа болж байна. Үүний хүрээнд Ерөнхийлөгч зарлиг гаргаж, энэ дайнд оролцож явсан дайчдыг төрийн одон, медалиар шагнасан. Дайнд оролцож, улс орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлыг хамгаалахын төлөө амь насаа алдаж, эрсдэж, шархдаж эрүүл мэндээрээ хохирсон ийм үйл явдал болсныг мэдэж байгаа. Дэлхийн II дайнд Германы тал бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан ч дорно зүгт дайны гал зогсолтгүй байж, Монгол Улсын хилийг японы цэргүүд нэвтрэн орж ирсэн. Тухайн үед Монгол Улсын Засгийн газар улс орноо батлан хамгаалах энэ дайнд Зөвлөлтийн цэргүүдийн хамтаар оролцож ялалт байгуулсан” гэсэн юм. Намын удирдлагууд ахмад дайчдад баяр хүргэж, дурсгалын зураг татуулсан юм. Т.Палам гуайн хувьд хилийн цэрэгтэй ажил амьдралаа холбосон нэгэн ажээ. Залуу наснаасаа хилийн цэрэгт хүчин зүтгэсэн учраас сэтгэлд дотно санагддаг гэдгээ бидэнтэй хуучилсан юм. Тэрээр эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө мөр зэрэгцэн зүтгэж явсан нөхөддөө үргэлж талархаж явдгаа уламжилсан юм. Харин Д.Дэнзэн гуай хэлэхдээ “Би ЗХУ-д их бууны ангид сурахаар очсон. Гэтэл удалгүй Германчууд ЗХУ руу довтолж, Ленинград хотыг бүсэлсэн. Надад орос нэр өгөөд буу үүрүүлээд хот хамгаалах үүрэг өгсөн. Нийслэл хотоо хамгаалж, өдрийн 120 грамм талхны нормтой Германчуудаас хотоо хамгаалж байлаа. Манай их бууны анги Сталинградын байлдаанд оролцож явлаа” гэж дурссан юм.
Зочин · 2015/09/03
М.А.Н ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 3 САЯ ХҮНИЙГ СҮЙРҮҮЛЭХ ГЭЖ ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД, ОЮУ ТОЛГОЙГ ГАДНЫ ЛУЙВАРЧИНД ЗАРЖ МӨНГИЙГ АВААД БУРУУГ НЬ БАЯРЦОТРУУ ЧИХЭЖ ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ХААНА Ч БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ ГАДААДРУУ ГАР Ч ЗУГТААСАНЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ӨӨРСДӨӨ АРД ТҮМНИЙГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛЧИХЭЭД АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ НАМ БОЛЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА, ӨРӨНД БАРИГДЛАА А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ МУУ БАЙНА ГЭЖ ХУДЛАА ГОНГИНОЖ БАЙНА. М.А.Н ТАВАН ТОЛГОЙГ ХУЖААГИЙН ЛОМБАРДАНД ТАВИАГҮЙ БОЛ ИНГЭТЛЭЭ ӨРӨНД ОРЖ ХЭЦҮҮДЭХГҮЙ Л БАЙСАН .А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАДААДААС МӨНГӨ БОСГОЖ ЧАДААГҮЙ БОЛ БИДНИЙ АМЬДРАЛ БҮР ХЭЦҮҮДЭХ БАЙСАН. БИД ХАРИН ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЯРЛАХ ЁСТОЙ. ТЭГЭХЭЭР ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НЬ А.Н-ЫНХАН БИШ ЭХ ОРОНДОО ИРЭХ НҮҮРГҮЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ГАДАГШАА ГАРЧ ЗУГТААСАНААРАА М.А.Н-ЫНХАН БОЛЖ ТААРНА БИЗ ДЭЭ. А.Н Л УЛС ОРНЫГӨӨД НЬ ТАТНА. 88583399 Ш.Ү.ХӨДӨЛГӨӨН
Зочин · 2015/09/03
АМАРЖАРГАЛ АЛБАН ТУШААЛ АВЧ ЧАДААГҮЙ БОЛОХООР ХОРССОНДОО ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА. ӨӨРӨӨ ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН ШҮҮ ДЭЭ. МУУДАА Л ХУСАГДСАН ШҮҮ ДЭЭ. АЛУУРЧИН М.А,Н-ЫНХНЫ ШАНТААЖЛАДАГ АРГА ТУРШЛАГЫГ СУРЧИХАЖ ДЭЭ. САЙД БОЛГОЧИХ ЮМ БОЛ М.А.Н-ЫН Ө.ЭНХТҮВШИН ШИГ ТАГ ЧИГ БОЛОНО ДОО. БУЗАР АЛУУРЧИН МАН-Д БИЕЭ ҮНЭЛЭЭД ТЭДНИЙ ДААЛГАВРААР ЯРЬЖ БАЙХ ШИГ БАЙНА . Ш.Ү.Х