Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” уламжлал ёсоороо 2015 оны 10-р сарын 16,17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

     Хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түүгээр дамжуулан урлагийн яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд хүргэх, оролцогчдын дундаас урлагийн өндөр авъяас билэгтэй ажилтнуудыг тодруулан шагнаж урамшуулж алдаршуулах зорилготойгоор 2 жил тутамд уламжлал болгон зохиогддог тус наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, MGL Media Group ажиллана.

   Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын санаачилсан тус наадам энэ жил Багийн мэндчилгээ, Дуу, Уран уншлага, Бүжиг, Хөгжим, Ардын урлаг гэсэн төрлүүдэд шилдгүүдээ тодруулан зохион байгуулна. Ийнхүү хэвлэл мэдээллийн салбарынхны урлаг, соёлын хамгийн том баяр гэдгээрээ онцлог “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-даа идэвхитэй оролцохыг уриалж байна.

   Наадамд оролцогчдыг зарлагдсан хугацаанд “Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл”-ийн төв байранд ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэхийг үндэслэн бүртгэх бөгөөд хаяг ЧД-ийн 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө  44-р байрны 4 давхарт 501 тоот. Бүртгэлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 11-330948, 99991706, 99841725, 88004147, 99004147 лавлаарай.

УРЛАГИЙН ИХ НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСC