Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулсаар 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн "Miss Mongolia" наадмын энэ жилийн шилдэг оролцогчид хэдийнэ тодорч өнгөрсөн өдрүүдэд цуврал тэмцээнүүддээ оролцсоор байгаа билээ.

   Өнгөрөгч өдрүүдэд шилдэг оролцогчдын дунд Мисс Фото, Мисс Спорт, Мисс оюунлагийн төрлийн тэмцээн уралдаан амжилттай зохион байгуулагджээ. Ийнхүү өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билгээрээ шалгаран үлдсэн шилдэг оролцогчид маань ирэх өдрүүдэд Мисс Модель, Мисс  Бикини, Мисс Авъяасын төрлүүдэд өрсөлдөж ирэх 10 сард шилдгийн шилдгүүдээ тодруулах юм.

   Ингээд та бүхэндээ гоо үзэсгэлэн, энх тайвны элч болж, эх орныхоо болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өндөрт өргөдөхөөр шалгаран үлдсэн шилдэг оролцогчдын танилцуулгыг хүргэж байна.