"Люмино" хамтлаг өнгөрсөн сарын сүүлээр “Хэмнэл нэрэгч” тоглолтоо  үзэгч фенүүддээ толилуулж,  нэг оройг жинхэнэ бут авсан. Анх 2000 онд "Бүтэлгүй хайр" дуугаа дүрсжүүлэн фенүүдийнхээ хүртээл болгож байсан тус хамтлаг өнөөдөр 30 видео клипийг үзэгчдийн хүртээл болгоод байгаа.

Харин  тоглолтын тухайд сүүлийн жилүүдэд нэлээд хүлээлт үүсгээд байсан. Тэр ч утгаараа “Хэмнэл нэрэгч” тоглолтоороо ганцхан үдэш  үзэгчдээ доргиосон нь хүрэлцэн ирж амжаагүй залуусын харууслыг төрүүлээд амжсан.

Тэгвэл хип-хоп ертөнцөд 17 жилийн турш  түүчээлж, залуусын сонсох дуртай олон уран бүтээлийг гаргасан тус хамтлагийнхан  үзэгч фенүүдийнхээ  хүсэлтээр дахин тоглохоор зэхээд байна.

Тэдний энэ удаагийн шинэ тэсрэлт Lumino - LU Beatz  (Хэмнэл нэрэгч) After party  нэртэйгээр ганцхан удаа буюу өнөөдөр MINT night club-т болох нь ээ.

"Люмино" хамтлагийн зүгээс “ХЭМНЭЛ НЭРЭГЧ” after party- д ирэх залуустаа зориулж,  20:00-22:00 цагийн хооронд Tax 50% off бую у 20.000 төгрөг болгосноо зарлаад байна.

Т.Ганаа