Монголын урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан цөөн тооны хамтлагийн нэг бол яхын аргагүй "Номин талст" хамтлаг билээ. Тус хамтлагийн дуугаар хөглөгдөөгүи 80, 90 ээд оны залуус байхгүй бизээ.  Тэгвэл хамтлагийн залуус маань энэ сарын 26 ны өдөр "Corporate-2" ганцхан удаа VIP тоглолтоо хийхээр болж байна.

Тус тоглолт сайн үйлсийн төлөө зориулагдан хийгдэж байгаа бөгөөд тоглолтноос олсон бүх орлогыг сайн үйлсийн аянд зарцуулах юм байна. Ингээд "Номин талст" хамтлагийн үнэнч сонсогч шүтэн бишрэгчид та бүхэн дурсамж дүүрэн нэгэн үдшийг өнгөрөөхийг хүсвэл 26 ны өдөр "Corporate-2" г зориорой.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид тун удахгуй хүргэх болно.

www.urlag.mn