Монголын Бизнесийн Зөвлөл  хөл бөмбөгийн спортыг сурталчлан хөгжүүлэх, сонирхогчдын хөл бөмбөгийг дэмжих, МБЗ-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, МБЗ-ийн гишүүд дэмжигчдийн харилцаа холбоог сайжруулах зорилгоор Хөл Бөмбөгийн цомын Аварга-2013 шалгаруулах нөхөрсөг тэмцээнийг 7 сарын 06-ны өдөр 2 дахь жилдээ Голомт Банкны дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа энэхүү тэмцээн нь хувийн хэвшлийн салбарт мэргэжлийн бус тамирчдын дундах нэр хүндтэй тэмцээн болон өргөжиж байгаад тамирчид баяртай байгаа юм.

Энэ удаагийн тэмцээнд:

  • МБЗ-ийн холимог баг
  • Голомт Банк /ивээн тэтгэгч/      
  • Саммит Компьютер Технологи ХХК
  • Трансвест ХХК
  • Уул Уурхайн Үндэсний Оператор ХХК
  • Хас Банк
  • Стандард Инвестмент ХХК
  • Вагнер Ази ХХК
  • Жи энд Ди Эс ХХК
  • Монголын Олон улсын Хөрөнгийн корпораци  
  • Монголиан Стар Мелшерс ХХК
  • Хаан банк
  • Оюу Толгой ХХК /2012 оны Цомын эзэн /

зэрэг компани, байгууллагуудын багууд оролцож Тэргүүн байрын цомыг Вагнер Ази Групп, 2-р байрыг Голомт Банк, 3-р байрыг Монголын олон улсын хөрөнгийн корпораци (MICC) компанийн багууд тус тус эзэлж тэмцээний “Шилдэг тэгш тоглогч”-оор Вагнер Ази Группийн Санхүүгийн Худалдааны төлөөлөгч Д. Баянмөнх, “Шилдэг хаалгачаар” Трансвест ХХК-ний Худалдааны төлөөлөгч Т.Зоригтсайхан нар шалгарч, цом, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнагдав.

 

“МБЗ ийн Хөл бөмбөгийн цом 2014” тэмцээн дараа жилийн 7 сарын эхний долоо хоногт зохион байгуулагдана.