С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр олгох тушаал гаргалаа
2015/10/05
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн пүрэв гаригт саяхан ашиглалтад орсон цэргийн албан тушаалын 63 айлын орон сууцны хуваарилалттай холбоотой хавсралтад өөрчлөлт оруулсан тушаал гаргажээ. Тодруулбал, орон сууц хуваарилах асуудлыг боловсруулсан Орон сууцны комиссын шийдвэрийг залруулж Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр олгохоор болж, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батбаярт хоёр өрөө байр олгосон шийдвэрийг цуцалжээ.
А.Баярмаа
Зочин · 2015/10/05
Manahnarangiin bairiig n bs 1 bolgoson bn gee bizdee. Triig n solio u
Зочин · 2015/10/05
ашгүй үнэн нь олдлоо. өөрсдөө гулруулж авах гээд чадсангүй дарга нар нь. Энэ хүнийхээ барилдахыг нь харж омогших хэрэгтэй эрхэм сайд дарга нараа. Цэрэнчимэдэд амжилтыг хүсье. сайн сайханыг хүсье.
irgen · 2015/10/05
Zuv saihan shiidver gargaj zuv zuv Tsolmand talarhaj bna odoo estoi ezend ni uguurei ene 2 bairand sain anharlaa handuulj bj TSerenchimded uguurui