Монголын сайхан бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулсаар 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн "Miss Mongolia 2015" наадмын шилдгүүд өнгөрсөн амралтын өдрөөр тодорлоо. "Мисс монголиа" холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн хамт олон хамтран зохион байгуулсан тус наадмын энэ жилийн шилдгүүдээр Тэргүүн титмын эзнээр Цогт-Очирын Аззаяа тодорсон бол дэд байрыг Цэвээндашийн Энхжин, гутгаар байрыг Ганзоригийн Сарантунгалаг нар тус тус шалгарчээ.     

     

      Мөн тус наадмын үндсэн зургаан шалгаруулалтын шилдгүүд тодорсон бөгөөд "Мисс спорт"-ын эзнээр Цэвээндашийн Энхжин, "Мисс фото"-ын эзнээр Алтанхуягийн Цолмон, "Мисс бикини"-ийн эзнээр Цогт-Очирын Аззаяа, "Мисс оюунлаг"-ийн эзнээр Батцэнгэлийн Нямхишиг, "Мисс авъяас"-ын эзнээр Хүрэлбаатарын Батдулам, "Мисс модель"-ийн эзнээр Энх-Амгалангийн Оюунбилэг нар тус тус шалгарчээ. Ийнхүү өөрсийн гоо үзэсгэлэн, авъяас билиг, мэдлэг боловсролоороо өндөрт өргөгдөж шалгарсан эхний гурван байрын миссүүд маань ирэх саруудад эх орноо төлөөлөн дэлхийн тэмцээнүүдэд оролцох юм.