Их дээд сургуулиудын элсэлтийн журмыг иргэд шүүмжилж байна
2013/07/22
Иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д 2013 оны өнгөрсөн долоо хоногт нийт 658 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт болоод их, дээд сургуулиудын элсэлтийн журамтай холбоотой санал хүсэлт түлхүү иржээ. Зарим их, дээд сургуулийн элсэлтийн журам учир дутагдалтай байгаа талаарх иргэдийн шүүмжлэлд Боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох хүмүүс хариу өгсөн байна.
Хүний хөгжил сангийн 21,000 төгрөгийн нөхөн олголтын асуудлаар олон хүн ханджээ. Энэ талаар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар хариу ирүүлээгүй байна. 1990-1995 оны хооронд өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил тасарсныг ажилласнаар нөхөн тооцох “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэд энэ оны 8 дугаар сарын 1-ний дотор хүсэлтээ гаргах ёстой бөгөөд энэ хугацааг сунгаж өгөх хүсэлтээ олон ирсэн байна гэж.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
bla bla bla · 2013/07/23
ene jil oyutnii mongo ogohiin bolvuu ?