Франц улс онц байдал зарлав
2015/11/14
Франц улсад онц байдал зарлаад байна.Тодруулбал, Парист цуврал зэвсэгт халдлага болон дэлбэрэлтүүд болсны улмаас 150 гаруй хүн нас барж, олон хүн гэмтсэн мэдээлэл байна.
Тухайлбал Парисын Батаклан театрын тоглолтын танхимд Америкийн Иглз рок хамтлагийн тоглолтын үеэр зэвсэгт этгээдүүд халдсны улмаас 118 хүн нас бараад байна. Тэд тоглолт үзэж байсан хүмүүсийг барьцаалан нэг нэгээр нь буудан хороож байсан гэнэ. Барьцаанд байсан иргэдийг чөлөөлөх үеэр зэвсэгт этгээдүүдийн 4 нь алагджээ. Тоглолтын үеэр зугтаж гарч ирсэн иргэн CNN-д өгсөн ярилцлагадаа: “Биднийг газарт хэвтүүлсэн. Бүгд яахаа мэдэхгүй шокийн байдалтай байсан. Алан хядагчид биднийг 10-15 минутын турш буудаж, цусан гол үүссэн. Алан хядагчид Ирак Сири хэлээр ярьж байсан.”
Мөн Франц, Германы үндэсний хөлбөмбөгийн шигшээ багуудын нөхөрсөг тоглолт болж байсан State de France цэнгэлдэхийн ойролцоо нь амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдсэн байна.
Үүнээс гадна Файдербын гудамж, Бомаршегийн өргөн чөлөө, Альбертын гудамжнуудад халдлагууд болжээ.
Нийт зургаан цуврал дайралтууд болсон гэдгийг Парисын прокурор Франсиа Молинс мэдэгдээд байна. Одоогийн байдлаар таван алан хядагч амь үрэгдсэн нь тогтоогдоод байна.
А.Баярмаа
1
2
3
4
6
7
8
9
10
11
12
13
14
Э.Баатар · 2015/11/15
Хүчирхийлэл эцэстээ хүчирхийллийг л төрүүлдэг гэдэг энэ дээ. АНУ анх Иракт хүчирхийлэл хэрэглэснээс хойш улам бүр хурцадсаар байгаад одоо дэлхий нийтийг хамарч байна.