Өчигдөр орой Францын нийслэл Парис хотын 10,11-р дүүрэгт зургаан цуврал халдлага болсны улмаас 150 гаруй хүн нас барсан. Тэгвэл энэ хэргийн талаар дөнгөж сая Гадаад хэргийн яамнас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын 120 000 гаруй иргэн хилийн чандад амьдарч байгаагаас 4500 гаруй нь Францад амьдарч байгаа ажээ. Тэдгээрийн тал нь буюу 2000 орчим хүн Парис хотноо амьдардаг юм байна. Халдлагад Монгол хүн өртсөн гэх мэдээлэл одоогоор ирээгүй байгаа ажээ.

А.Баярмаа